УИХ-ын даргын өрөөнд болсон хэлэлцүүлэг дээр ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийснийг та бүхэндээ тоймлон хүргэе. Дэлгэрэнгүйг та бүхэн бичлэгээс үзнэ үү.
УИХ-ын гишүүн, ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан:
-ЖДҮХС-нд төсвөөс мөнгө хуваарилаагүй. Эргэн төлөлтөөр санхүүжилтийг хийнэ.
Нийслэлийн хэрэглэгчдэд зориулж, 12 мянган тонн мах нөөцөлж бэлдсэн. Экспортод гаргахаар бэлдсэн байсан 10 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулах зөвшөөрлийг өгсөн. Тэгэхээр энэ хавар махны нөөц хангалттай байна гэж ойлгож болно. Нөөцийн махыг нийслэлийн 279 цэгээр борлуулна.
Гурилын хувьд жилдээ 230 мянган тонныг хэрэглэдэг. ҮАБЗ-ийн шийдвэрээр нэмж 60 мянган тонныг авч байгаа.
Сүүний хувьд жилдээ 155 мянган тонн шингэн сүү хэрэглэдэг. Өвлийн улиралд шингэн сүү татардаг учир сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр 4000 тонн импортын зөвшөөрөл өгсөн. Нэмэлтээр 2000 тонн хуурай сүүний зөвшөөрөл өгсөн.
Хивэгний экспортыг хязгаарлаад байна. Одоогоор улсын хэмжээнд 6000 тонн нөөц бий.