МҮХАТ-ын санаачилгаар өнөөдөр УИХ-ын даргын өрөөнд Монголбанк, СЗХ, Статистикийн хороо болон холбогдох Байнгын хорооны дарга нар корона вирусийн халдвар хурдацтай тархаж байгаа энэ үед Монгол улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг шинжилж, ямар арга хэмжээ авах талаар хэлэлцлээ. Тус хэлэлцүүлэг дээр байр сууриа илэрхийлсэн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, ХХАХҮ-ийн сайд Ч.Улаан нарын ярилцлагыг та бүхэн холбогдох линкээр үзэж сонирхоорой.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Холбогдох хүмүүс мэдээлэл хийж, судалгааны дүн, хэрэгжилтийн тогтоол, санал дүгнэлтээ танилцууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлгийг Худалдаа, аж үйлдвэрийн танхим санаачилсан. Өмнөх хоёр ч уулзалт дээр нь миний бие очсон. Өмнө нь тавьсан, жишээ нь маскны түүхий эдтэй холбоотой гэх мэт саналуудыг шийдсэн. Түрээслэгч нартай удахгүй уулзана. Зээлийн хүүг бууруулах саналыг дэмжиж байгаа.
Корона вирустэй холбоотой төсөвт тодотгол хийх боломжгүй. Өвчний явц яах нь тодорхойгүй байхад сар бүр тодотгол хийх үү гэдэг асуудал тулгарч байгаа.