Ш.Мөрфи аварга хятад залуугийн өмнө хүчин мөхөстөв

Сурталчилгаа
Ш.Мөрфи аварга хятад залуугийн өмнө хүчин мөхөстөв

 

Урьд шөнө хагас шигшээ сүүлийн тоглолт болох Players Championship тэмцээний анхны аварга Шаун Мөрфи болон Хятадын залуу тамирчин Ян Бинтао нарын тоглолт явагдлаа. Бооцоо тавигчид ихэнх нь Шаун Мөрфиг хожно гэж таамаглаж байсан нь дамжиггүй. Учир нь 2017 оноос хойш Шаун Мөрфи Ян Бинтаог гурав дараалан хожоод байсан юм. Ердөө хэдхэн хоногийн өмнө явагдсан Welsh Open тэмцээний хагас шигшээд энэ хоёр тунан үлдэхэд Шаун Мөрфи хожсон юм. Гэвч урьд шөнө тоглолтын эхнээс Ян Бинтао илүүрхэн 6:1 харьцаагаар Шаун Мөрфиг буулган авч шигшээ тоглолтод шалгарч үлдлээ. 

Ян Бинтаогийн хувьд энэ жил дөнгөж 20 настай бөгөөд мэргэжлийн карьерээ эхлүүлээд ердөө дөрвөн жилийн нүүр үзэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэрээр дэлхийн чансаа олгох хоёр тэмцээний финалд шалгарч байсан ба 2017 оны Ирландын нээлттэй тэмцээнд үзүүрлэж 2019 оны Рига Мастерс тэмцээнд түрүүлж байсан юм. "Players Championship 2020" тэмцээний финалд тэрээр дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трамптай өнөө шөнө тоглоно. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0