Хэний ч таамаглаагүй үр дүнг үзүүлж буй "Players Championship" тэмцээн

Сурталчилгаа
Хэний ч таамаглаагүй үр дүнг үзүүлж буй "Players Championship" тэмцээн

 

 

2011 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнд шилдэг 16 тамирчин өрсөлдөж байгаа ба онцлог нь "Players Championship" тэмцээний сүүлийн хоёр тэмцээний аварга Ронни О Сулливан энэ удаагийн тэмцээнд оролцохгүй. 

Хэсгийн эхний тоглолтуудаас онцлох тоглолтуудыг толилуулж байна. 

"Players Championship" тэмцээний оноолт

Нейл Робертсон 2016 оноос хойш анх удаа Жое Перрид хожигдож байна

Урьд шөнө дэлхийн чансааны 2-т бичигдэж буй 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон "Players Championship" тэмцээний 2015 оны аварга Жое Перрид 6:4 харьцаагаар хожигдлоо. Хоёр тамирчны хувьд 27 дахь удаагаа учраа таарч буй нь энэ бөгөөд 11 удаад нь Жое Перри хожиж байна. 2016 оноос хойш Нейл Робертсон Жое Перритэй таарах бүрийдээ хожсон байдаг ч урьд шөнө Жое Перригийн хожих ээлж байсан бололтой. 2011 оноос хойш есөн удаа зохион байгуулагдсан "Players Championship" тэмцээнд Нейл Робертсон 2012, 2013, 2019 онуудад буюу нийт гурван удаа үзүүрлээд байгаа юм. 

Кайран Вилсон Хятадын залуу тамирчин Ян Бинтаод хожигдлоо

Кайран Вилсон 2018 оны UK Championship тэмцээнд Ян Бинтаотай анх удаа таарахдаа 6:2 харьцаагаар хожиж байсан бол урьд шөнө өөрөө 6:2 харьцаагаар хожигдлоо. Сүүлийн үед тун сайн формтой байгаа Кайран Вилсонг хожигдоно гэж хэн ч таамаглаагүй биз ээ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0