LIVE: МУГТ Д.Сумъяа, Б.Хорлоодой нар дараалан барилдана

Сурталчилгаа
LIVE: МУГТ Д.Сумъяа, Б.Хорлоодой нар дараалан барилдана

 

 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60, -66 кг жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас өнөөдөр Хөдөлмөрийн бааатар Д.Сумъяа тэргүүтэй манай найман бөх барилдаж байна. 

Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:

Эрэгтэйчүүдийн -60 кг жинд:

ДАШТ-ий алт, хүрэл медальт, МУГТ Г.Болдбаатар эхний тойрогт олимпийн хүрэл медальт Бразилийн Ф.Китадайд ялагдан тэмцээнээ дуусгалаа. Э.Ариунболд хоёрдугаар тойрогт Казахстаны бөхийг Цэвэр савлаа. Харин гуравдугаар тойрогт Тайванийн бөхтэй барилдан цаг дуусах мөчид ваза-ари үнэлгээ алдан хожигдлоо. 

Эрэгтэйчүүдийн -66 кг жинд:

ОУХМ Г.Хэрлэн Болгарын Бозидар Темелковд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт Хонгконгийн бөхийг торгуулиар яллаа. Харин гуравдугаар тойрогт ОХУ-ын А.Абдулад ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Эмэгтэйчүүдийн -48 кг жинд:

Залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль, Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг Бразилийн Габриэла Чибанаг ваза-ари үнэлгээгээр яллаа. Харин хоёрдугаар тойрогт  Г.Наранцэцэг дэлхийн аваргын алт, хошой мөнгөн медальт Японы Фуна Тонки аваргад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Эмэгтэйчүүдийн -52 кг жинд:

Залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам эхний тойрогт Узбекистаны Диёра Келдиёрова цэвэр яллаа. Хоёрдугаар тойрогт Мавритус улсын бөхийг мөн цэвэр яллаа. 

Эмэгтэйчүүдийн -57 кг жинд:

Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа АНУ-ын бөхийг хэдхэн хормын дотор цэвэр яллаа. 

Яг одоо нэгдүгээр дэвжээнээ Д.Сумъяа аварга өөрийн мөнхийн өрсөлдөгч болох БНСУ-ын Ким Жандитай барилдаж байгаа бол түүний араас залгуулаад мөн дэвжээнээ Б.Хорлоодой Израйлийн бөхтэй барилдана. 

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:

ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:

ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:

ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг хүссэн цагтаа ухраан нөхөж үзэх боломжтой.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0