LIVE: Э.Ариунболд дэвжээнээ гарч ирлээ

Сурталчилгаа
LIVE: Э.Ариунболд дэвжээнээ гарч ирлээ

 

 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60, -66 кг жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас өнөөдөр Хөдөлмөрийн бааатар Д.Сумъяа тэргүүтэй манай найман бөх барилдаж байна. 

Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:

Эрэгтэйчүүдийн -60 кг жинд:

ДАШТ-ий алт, хүрэл медальт, МУГТ Г.Болдбаатар эхний тойрогт олимпийн хүрэл медальт Бразилийн Ф.Китадайд ялагдан тэмцээнээ дуусгалаа. Э.Ариунболд хоёрдугаар тойрогт Казахстаны бөхийг Цэвэр савлаа. 

Эрэгтэйчүүдийн -66 кг жинд:

ОУХМ Г.Хэрлэн Болгарын Бозидар Темелковд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Харин Ё.Басхүү Хонгконгийн бөхийг торгуулиар яллаа.

Эмэгтэйчүүдийн -48 кг жинд:

Залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль, Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг Бразилийн Габриэла Чибанаг ваза-ари үнэлгээгээр яллаа. Харин хоёрдугаар тойрогт  Г.Наранцэцэг дэлхийн аваргын алт, хошой мөнгөн медальт Японы Фуна Тонки аваргад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Эмэгтэйчүүдийн -52 кг жинд:

Залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам эхний тойрогт Узбекистаны Диёра Келдиёрова цэвэр яллаа. Хоёрдугаар тойрогт Мавритус улсын бөхийг мөн цэвэр яллаа. 

Эмэгтэйчүүдийн -57 кг жинд:

Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа АНУ-ын бөхийг хэдхэн хормын дотор цэвэр яллаа. 

Яг одоо нэгдүгээр дэвжээнээ Э.Ариунболд Тайванийн бөхтэй барилдах бол гуравдугаар дэвжээнээ Ё.Басхүү мөн барилдаж байгаа юм. 

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:

ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:

ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ҮЗЭХ:

ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг хүссэн цагтаа ухраан нөхөж үзэх боломжтой.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0