"Таны заавал сонсох 500 цомог" №434 Big Star, ‘#1 Record’
"Таны заавал сонсох 500 цомог" №434 Big Star, ‘#1 Record’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Big Star, ‘#1 Record’

Гарсан он: 1972 он
Төрөл: Повер поп
Үргэлжлэх хугацаа: 37:03
Лэбэл: Ardent

Америкийн Мемфисээс гаралтай "Big Star" хамтлаг нь 1970-аад оны эхэн үед алдарт Битлз, Роллинг Стонес, Birds хамтлагуудын хэв маягаар тоглон маш сайн уран бүтээлүүдийг туурвиж байжээ. Тэдний 1972 онд гаргасан хамгийн эхний цомог болох "#1 Record" цомог нь нэр шигээ үнэхээр сайн цомог болж чадсан хэдий ч Star Records дуу бичлэгийн студийн муу маркентингийн уршгаар тэр сайн уран бүтээлүүд нь төдийлөн олонд хүрч чадаагүй байдаг. Хамтлаг оршин тогтносон цөөхөн хэдэн жил буюу 1971-1975 онуудад хоёр цомог гаргасан байдаг. Өнөөдөр та бүхэндээ танилцуулах гэж буй "#1 Record" цомог нь тэдний хамгийн эхний маш сайн цомог юм. Тус цомог худалдаанд ердөө 10.000 орчим хувь борлуулагдсан нь хамтлагийнханд хүнд цохилт болсон нь мэдээж. Гэвч тус цомог цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олны таашаалд хүрч 1992 онд дижитал CD хувилбараар гарсан байна.

"#1 Record" цомгийн дуунуудаас сингл хэлбэрээр цацсан дуу байхгүй хэдий ч дуунууд нь хэрэв зөв маркетинг хийсэн бол үнэхээр хит болохуйц тансаг аялгуутай болсон байдаг. Тухайлбал "Thirteen" дуу нь "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад багтсан бол "In the Street" дуу нь хэзээ ч сонссон уйдамгүй дуу юм. 

"#1 Record" цомгоос "The Ballad of El Goodo" дууг сонсолгүй өнгөрч боломгүй. 

‘#1 Record’

Нэгдүгээр тал:
1. "Feel" Bell 3:34
2. "The Ballad of El Goodo" Chilton 4:21
3. "In the Street" Bell 2:55
4. "Thirteen" Chilton 2:34
5. "Don't Lie to Me" Bell 3:07
6. "The India Song" (Andy Hummel) Hummel 2:20
Хоёрдугаар тал:
1. "When My Baby's Beside Me" Chilton 3:22
2. "My Life Is Right" (Bell, Tom Eubanks) Bell 3:07
3. "Give Me Another Chance" Chilton 3:26
4. "Try Again" Bell 3:31
5. "Watch the Sunrise" Chilton 3:45
6. "ST 100/6" Bell and Chilton 1:01

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл