“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөний идэвхтэн тэмцэгч нар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад албан шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад “Монголын Улсын төрийн хар хайрцагны бодлого, онц чухал маш нууцын зэрэглэлтэй мэдээллийг мэдэж байгаа төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг гадаадын улс орон руу зугтаалгаж, алдсаны хариуцлагыг та болон танай байгууллага хүлээх ёстой” гэсэн байв. Уг шаардлагыг хүлээн авсан Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан н.Ариунаа гэх эмэгтэй “Манай байгууллага Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг алдаж явуулаагүй. Хамгаалалт хэвийн үргэлжилж байгаа. Та бүхний шаардлагыг хүлээн авлаа. Хариуг удахгүй өгнө” хэмээн хэллээ.