Дэлхийн аваргуудын ялагдал бүхий урьд шөнийн дуулиант тоглолтууд

Сурталчилгаа
Дэлхийн аваргуудын ялагдал бүхий урьд шөнийн дуулиант тоглолтууд

 

Снукер биллиардын чансааны оноо олгох 28 дахь удаагийн "Welsh Open" тэмцээний шөвгийн дөрвөн тамирчин тодорлоо.

 

Манай сайт уг тэмцээний эхний өдрөөс эхлэн шууд дамжуулахаас гадна тухайн өдрийн хамгийн сонирхолтой тоглолтуудыг нь дараа өдөр нь бичлэгээр толилуулж байгаа билээ. Урьд шөнө шөвгийн 8-ын тоглолтууд дуулиан шуугиантай явагдлаа. 

К.Вилсоны төгс ялалт

"Welsh Open" тэмцээний хошой аварга Н.Робертсон шөвгийн 8-д дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй Английн К.Вилсонтой учраа тааран тоглолоо. Өнгөрөгч долоо хоногт дэлхийн гран при тэмцээнд түрүүлснээс гадна 2019 оны "Welsh Open" тэмцээний аварга болсон Н.Робертсонг бооцоо тавигчид бүгд хожно хэмээн таамаглаж байсан ч тэрээр нэг ч хожил авч чадалгүйгээр 5:0 харьцаагаар хожигдлоо.  

 

Дэлхийн аваргуудын дуэлд Ронни туршлага заан ялалт байгууллаа

Өчигдрийн оргил тоглолтоор дэлхийн тав, Welsh Open тэмцээний дөрвөн удаагийн аварга домогт Ронни О Сулливан болон дэлхийн гурав, Welsh Open тэмцээний 2008 оны аварга Марк Селби нарын тоглолт боллоо. Тэд карьерийнхээ туршид 29 удаа учраа таарч домогт 18 дахь удаагаа Марк Селбиг буулган авлаа. 

Домогт аварга Ж.Хиггинс Я.Бинтаод дараалан хожигдож байна

Дэлхийн дөрөв, "Welsh Open" тэмцээний таван удаагийн аварга Ж.Хиггинс аварга шөвгийн 8-д Хятадын Я.Бинтаод 5:2 харьцаагаар хожигдлоо. Тэд хамгийн сүүлд 2019 оны UK Championship тэмцээний шөвгийн 8-д учраа таарч Я.Бинтао хожиж байлаа. 

Дэлхийн чансаа тэргүүлэгчийг Ш.Мөрфи туршлага заан буулган авлаа

Шөвгийн 8-ын сүүлийн тоглолт болох 2019 оны дэлхийн аварга, энэ цагийн дэлхийн чансааг тэргүүлж буй Ж.Трамп 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфитэй учраа тааран тоглолоо. Тэд хоорондоо 33 дахь удаагаа учраа тааран тоглож буй нь энэ бөгөөд Шаун Мөрфи 11 дэх удаагаа хожиж байна. Тэдний хэн хэн нь "Welsh Open" тэмцээнд түрүүлж үзээгүй ч үзүүрлэж байсан тул энэ удаад түрүүлэх зорилго өвөртлөн тоглож байсан нь тодорхой. Тоглолтын үр дүн: 5:3 харьцаагаар Шаун Мөрфи ялалт байгуулан шөвгийн 4-т үлдлээ.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0