ВИДЕО: Ё.Басхүүгийн бүх "ганган" барилдааны бичлэг

Сурталчилгаа
ВИДЕО: Ё.Басхүүгийн бүх "ганган" барилдааны бичлэг

 

 

Манай сайт тив, дэлхийн аливаа томоохон тэмцээн, уралдааныг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгүүдийг хүргэдэг уламжлалынхаа дагуу Парисын их дуулга тэмцээнд медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгийг цувралаар толилуулж байна. 

  • Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт МУГТ Д.Сумъяа аварга Парисын их дуулга тэмцээнд мөнгөн медаль хүртсэн ба түүний бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 
  • Парисын их дуулга тэмцээнээс найм дахь медалиа хүртсэн дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ, "Visa Team" багийн гишүүн М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Энэхүү тэмцээнд маш сайн барилдсан бөх бол яах аргагүй Ё.Басхүү юм. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Энэтхэгийн бөхийг ваза-ари үнэлгээгээр ялсан. 

Гуравдугаар тойрогт Ё.Басхүү Ирландын бөхийг торгуулиар цэвэр яллаа. 

Дөрөвдүгээр тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөхтэй үндсэн цаг болон нэмэлт цагт нийтдээ 10 гаран минут барилдсны эцэст ваза-аригаар ялалт байгууллаа. 

Хэсгийн аваргын төлөө  Украйны И.Богдантай барилдан цэвэр ялсан юм. 

Хагас шигшээд олимпийн мөнгө, дэлхийн аварга Ан Баул аваргатай таарч нэмэлт цаг ялагдан дагах барилдаан хийх болсон юм. Хоёр бөхийн хувьд өмнө бие биенээ тус бүр нэг ялаад байсан бол энэ удаад Ё.Басхүү харамсалтайгаар ялагдал хүлээлээ. 

Хүрэл медалийн төлөө залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Израилийн Шмайлов Баручтэй нийт 7:21 минут барилдсаны эцэст ваза-аригаар ялж хүрэл медаль хүртлээ. Хоёр бөхийн хувьд өнгөрсөн оны Мастерс тэмцээнд учраа таарахад манай бөх давж байсан түүхтэй. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0