"Таны заавал сонсох 500 цомог" №437 Lil Wayne, ‘Tha Carter III’
"Таны заавал сонсох 500 цомог" №437 Lil Wayne, ‘Tha Carter III’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Lil Wayne, ‘Tha Carter III’

Гарсан он: 2008 он
Төрөл: Хип хоп
Үргэлжлэх хугацаа:77:04
Лэбэл: Cash Money

Өнөөдөр хөгжим сонирхогчдодоо зориулан нэгэн сонирхолтой цомгийг хүргэж байгаадаа баяртай байна. ‘Tha Carter III’ цомог бол Америкийн реппер Лил Уейны зургаа дахь студийн цомог бөгөөд сонсогчдын маш их хүлээлтийн үр дүнд бий болсон шилдэг цомог нь юм. Цомог гарсан даруйдаа Биллбоардын жагсаалтыг тэргүүлэхийн сацуу эхний долоо хоногтоо нэг сая гаруй хувь борлогдсон байдаг. Энэ нь 2008 онд борлуулагдсан бусад цомгуудаас хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Цомгийн хамгийн эхний "Lollipop" сингл нь Биллбоардын жагсаалтыг гурван долоо хоногийн турш тэргүүлэхээс гадна Лил Уейны хамгийн шилдэг дуунуудын нэг болж чадсан юм. Уг дуу Гремми наадам, MTV хөгжмийн наадмаас шагналуудыг "хуу хамсан" байдаг. Харин цомгийн хоёр дахь сингл "A Milli" нь мөн л хит жагсаалтуудыг тэргүүлж байсан юм. 

Дараагийн сингл болох Got Money нь 51 дэх удаагийн Гремми наадамд Шилдэг Реп дуу номинацид нэр дэвшиж байсан ба 2008 оны "MTV Music Video Awards" хөгжмийн наадамд шоу үзүүлбэрээр шуугиулж байлаа. 

Got Money дууны талаар нэгэн сонирхолтой ковер бүтээгдсэн нь Нью-Метал урсгалын гол төлөөлөгч Korn хамтлагийн Жонаттан Девис өөрийн стилээр дуулсан байдаг байна.  

‘Tha Carter III’


1. "3 Peat" 3:19
2. "Mr. Carter" (featuring Jay-Z) 5:16
3. "A Milli" 3:41
4. "Got Money" (featuring T-Pain) 4:04
5. "Comfortable" (featuring Babyface) 4:25
6. "Dr. Carter" 4:24
7. "Phone Home" 3:11
8. "Tie My Hands" (featuring Robin Thicke) 5:19
9. "Mrs. Officer1" (featuring Bobby V and Kidd Kidd) 4:47
10. "Let the Beat Build" 5:09
11. "Shoot Me Down" (featuring D. Smith) 4:29
12. "Lollipop" (featuring Static Major) 4:59
13. "La La" (featuring Brisco & Busta Rhymes) 4:21
14. "Playing with Fire2" (featuring Betty Wright) 4:21
15. "You Ain't Got Nuthin" (featuring Juelz Santana & Fabolous) 5:27
16. "Dontgetit" 9:52

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл