СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-01-28

Австрали улсад очсон монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэдгийг тогтоов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас Австрали улсад очсон монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэл хийлээ. Харин манай улсад коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг бататган хэлэв. 

Гэвч 16:00 цагийн үед ЭМЯ-наас хэвлэлийн бага хурал зарлаж, LIVE: Гуанжоугаас Австралид очсон монгол иргэн коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдлоо хэмээв. 

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Тухайн иргэний хувьд БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр.

Коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь "М" 34 настай, эрэгтэй.

Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан байна. " гэлээ.

Тэгэхээр тухайн иргэний хувьд БНХАУ-д байх хугацаандаа коронавирусийн халдвар авсан бөгөөд Автсрали очих үед биеийн байдал муудсан байна. 

Олон улсын эрүүл мэндийн дүрмийг Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын 196 орон дагаж мөрддөг. Энэ дагуу мэдээлэгдэж буй бөгөөд дүрэм ёсоор өвчлөлийн бүртгэл нь Австрали улсад гарсан тохиолдлоор бүртгэгдэх аж.

Зарим үйлчилгээний байгууллагууд амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй гэж буй нь буруу. Тухайн иргэний хувьд ханиад томуу тусаагүй бол заавал амны хаалт зүүх албагүй гэдгийг дурдлаа. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.