СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатарыг Үбэржүүлье-6: ABA-гийн залуусын туршиц

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Жолооч нар манай апп-г ашигласнаар баруун жолооны хүрдтэй жолооч гэсэн такси дуудлагын үйлчилгээг үзүүлэх боломжтой болох юм

“Улаанбаатарыг Үбэржүүлье” хэмээн  www.LiveTV.mn сайт асуудал хөндсөн нийтлэл цувралаар явуулж байгаа. Бид өмнө нь Улаанбаатарыг Үбэржүүлье! хэмээн уриалж байсан бол Улаанбаатарыг Үбэржүүлье: BEECO-гийн залуусын туршиц болон Улаанбаатарыг Үбэржүүлье: UBcab-гийн залуусын туршиц /Цуврал-3/ мөн Улаанбаатарыг Үбэржүүлье-4: Зогссон машин болгон такси биш, нийслэл хотод такси үйлчилгээ хэр хүртээмжтэй байгаа талаар шууд нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн билээ. Бид нэг бол дэлхийд туршигдаж, амжилттай хэрэгжиж байгаа технологийг шууд оруулж ирье, нөгөө бол монгол эрдэмтдийн зохиосон өөрсдийн такси апп-ийг хэрэгжүүлье хэмээн уриалж байгаа.  
Энэ удаагийн зочноор олон улсын такси үйлчилгээний апп-ныг монголдоо хөгжүүлэхээр ажиллаж байгаа ABA апп-ны техник хариуцсан захирал Л.Өлзийсайхан уулзан ярилцсан юм.

-Ямар учраас энэ салбарт орохоор болсон бэ?

-. Хувиараа таксинд үйлчилдэг жолоочид маань ямар нэгэн зохион байгуулалт байхгүй, дур мэдэн ажилдаг байсан. Манай улсад 40 мянган гаруй хувийн жолооч такси үйлчилгээнд ажиллаж байна. Үүнийг нэг зохион байгуулалтайгаар нэгдсэн системд оруулж, жолооч зорчигч хоёрын хооронд үүсэх таагүй харилцаанд цэг тавих, бие биенээ харилцан үнэлэх системийг нэвтрүүлэхээр зорьсон байгаа. 

Олон улсад такси үйлчилгээний төрөл бүрийн апп байгаа. Бид бүхнийг эхнээс нь хийж цаг хугацаа алдахыг хүсээгүй. Тэрний оронд бусад газруудын но-хау авч заавал албан ёсны такси биш ч гэсэн манай .

-Танай апп сонирхож буй жолооч нарт ямар шаардлага тавьж байгаа вэ?

-. Гэхдээ тухайн жолооч манай ажилчин биш манайд бичиг баримттайгаа ирж бүртгүүлж, сургалтанд хамрагдан тодорхой урамшуулал авахаас болж буй хэрэг. Жолооч, зорчигч хоёр бие биендээ харилцан үнэлгээ өгснөөр муу үнэлгээтэй жолоочид апп-н зүгээс шилжүүлэх дуудлагын тоо багасах бол хэрэглэгчийн хувьд сайн үнэлгээтэй жолооч дуудах боломж багасах юм. Иймд жолооч зорчигч хоёр харилцан бие биедээ хүндэтгэлтэйгээр зорчих шаардлагатай. Хэрэглэгчдээс сайн үнэлгээ авсан жолоочийн туршлагыг бусад жолооч нарт таниулах талаас манай компани цаашид ажиллах болно.

-Одоогийн байдлаар хэрхэн төлбөр тооцоо болон км-ыг бодож байгаа вэ?

-. Таксинууд км-ээ үнэн зөв үнэлэх тал дээр дутагдалтай байдаг. Иймээс гар утасны GPS системээр тооцож байгаа. .

Хот болгон дуудлагын төрөл бүрийн апп хэрэглэж байгаа. Хамгийн чухал зүйл бол  жолооч нэг бүртээгээ ажиллах, хэрэглэгчээ ойлгох, хотоо ойлгон тэрэндээ таарсан үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Тэрнээс биш олон улсад ашиглаж байгаа апп манай улсад бүрэн суухгүй. Улаанбаатар хотын моделийг ойлгох хэрэгтэй.

Нэг цэгээс нөгөө цэг рүү байнга явдаг хүн бол машинтай байснаас илүү такси үйлчилгээг сонгох юм бол илүү их мөнгө хэмнэх боломжтой

- Улаанбаатар хотын моделийг ойлгох хэрэгтэй гэлээ. Яг юун дээр ойлгох ёстой вэ?

-Сүхбаатарын талбай орчмоос орой такси олдоггүй гэж гомдоллодог. . Хотын төвөөс 18.00 цагаас хойш такси барьж байгаа бол эхний 1-2 км-ыг нь 3000 төгрөгөөр тооцон бодох хэрэгтэй. Түүний дараагаас 1000 төгрөг гэх мэт. Тэгэж байж хэн хэндээ ашигтай.

Харин хөдөө түгжрэлгүй болохоор хаана ч явсан 1000 төгрөг гэж буй нь шударга. Төрийн байгуулагууд, такси үйлчилгээний компаниуд, нийтийн тээвэр, апп хөгжүүлж байгаа газрууд нийлээд мэдээллийн датагаа цуглуулаад хотынхоо моделийг гаргаж болно. Гол нь бид датагаа нэгтгэж чадвал хүн нэг цэгээс нөгөө цэг рүү хэдэн минут зарцуулж байна. Алхсан бол хэдэн минут болох байв. Дөрвөн хүн суусан бол яах байсан. Өөр замаар явсан бол хэдэн км зарцуулах гэх мэтчилэн хотоо ойлгох хэрэгтэй.

Улаанбаатар хотын онцлог гэж өөрөө юу юм бэ гэдгийг мэдрэх хэрэгтэй. Урдаас хойшоо чиглэлтэй такси барьж байна уу, төвөөсөө буцсан чиглэлтэй такси барьж байна уу хэдэн хүн зөвхөн ажилдаа явахдаа такси дуудаж байгаа гэх мэтчилэн маш олон үзүүлэлт дээр тулгуурласан ухаалаг аналитик чадвартай байвал үүн дээрээ тулгуурласан Улаанбаатар хотыг илүү стандартжуулах боломжтой.

-Манай livetv-гээс “Улаанбаатарыг Үбэржүүлье” хэмээн уриалж байгаа. Энэ асуудалд та бүхэн хэрхэн хандаж байгаа вэ?

-. Манай зах зээл дээр 40 мянга гаруй жолооч байгаа. . Нэг цэгээс нөгөө цэг рүү байнга явдаг хүн бол машинтай байснаас илүү такси үйлчилгээг сонгох юм бол илүү их мөнгө хэмнэх боломжтой.

Түүнчлэн такси дуудсан хэрэглэгч дуудлага өгсөн газраа байх ёстой. ABA апп туршиж үзсэн хэмээн жолооч дуудсан байдаг. .

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.