СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-11

Улаанбаатарыг Үбэржүүлье-4: Зогссон машин болгон такси биш

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

 “Улаанбаатарыг Үбэржүүлье” хэмээн www.LiveTV.mn сайт асуудал хөндсөн нийтлэл цувралаар явуулж байгаа. Бид өмнө нь Улаанбаатарыг Үбэржүүлье! хэмээн уриалж байсан бол Улаанбаатарыг Үбэржүүлье: BEECO-гийн залуусын туршиц болон Улаанбаатарыг Үбэржүүлье: UBcab-гийн залуусын туршиц /Цуврал-3/  зэргийг танилцуулсан. Бид нэг бол дэлхийд туршигдаж, амжилттай хэрэгжиж байгаа технологийг шууд оруулж ирье, нөгөө бол монгол эрдэмтдийн зохиосон өөрсдийн такси апп-ийг хэрэгжүүлье хэмээн уриалж байгаа билээ.  

Тэгвэл бид энэ удаад хувийн такси буюу халтуурчид ямар зөрчил гаргадаг, албан ёсны таксинд хандсанаар зорчигч таньд ямар давуу талтай талаар асуудал хөндөн дөрөв дэх цувралаа бэлтгэлээ.

 

 

1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээ эрхэлж буй 11 компанийн 600 орчим такси явж байна. Харин бидний нэрлэж заншсан хувиараа такси эрхлэгчид буюу .

Халтуурчид нэмэгдэж байна гэдэг нь Улаанбаатар хотод такси үйлчилгээний зах зээл ямар эрэлттэй байгааг харуулж байгаа юм. Харин . Мөн халтуурын таксиг халж, албан ёсны бүртгэлтэй таксигаар үйлчлүүлэх яагаад хэрэгтэй талаар бид дурдахаар болов.

Судалгаанаас харахад дэлхийн жишигт 1000 хүн тутамд 3-4 такси ногдож байвал эрэлт хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг. Улаанбаатар хотын 2000 хүн тутамд албан ёсны бүртгэлтэй нэг такси ногдож байна.

Албан бус тээврийн хэрэгсэлд сууснаар дээрэмдүүлэх, эд зүйлсээ алдах, хүчиндүүлэх төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа юм. Үйлчлүүлэгчдээ анхааруулж хэлэхэд зөвшөөрөлтэй, дуудлагын таксигаар үйлчлүүлсэнээр та амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирохгүй

Уг эрэлт хэрэгцээг гүйцэхгүй байгаагаас шалтгаалан иргэд цаг хугацаа хэмнэх үүднээс өөрт хамгийн хялбар аргаар буюу зам дээрээс дурын такси барихаас өөр аргагүй байдалд ордог. Тэгвэл дурын таксинд сууснаар таньд ямар эрсдэл учрахыг мэдэхгүй үйлчлүүлдэг. Үнэндээ сайн дурын халтуурчдын үйлчилгээг зохион байгуулах нь бүү хэл хууль эрх зүй орчин байхгүй, хяналт сул, аюулгүй байдал, даатгал гээд хариуцлага нэхсэн түмэн асуулт ундарч гарч байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар такси үйлчилгээтэй холбоотой , таксинд гар утас, гар цүнх гэх мэт эд зүйлсээ мартсан тохиолдолд эргүүлж өгдөггүй гэсэн асуудалтай холбоотой байдаг.

Сүүлийн өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдсэн учраас халтуурчны жолооч нар км-ийн үнээ 1500 төгрөг болгожээ. Иргэдийн хувьд албан ёсоор үнэ өртөг тогтоогүй байхад үнээ нэмлээ гэхэд хэл амаар доромжлон, мөнгөө нэхэн авсан гэх тохиолдол гарч байгаа гэнэ.

Цагдаагийн байгууллагад иргэд гомдол гаргадаг ч байна.

Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул “Иргэдийн хувьд орой ажил тарах, өглөө ирэх тохиолдолд хувийн таксигаар үйлчлүүлэх тохиолдол байдаг. Алслагдсан гэр хороолол болох Хайлааст, Шар хад, Баянхошуу гэсэн чиглэлд амьдардаг иргэд нийтийн тээврээс буугаад гэр лүүгээ 4-5 нийлэн хувийн таксигаар үйлчлүүлдэг. юм. Үйлчлүүлэгчдээ анхааруулж хэлэхэд гэдгийг онцлон хэлмээр байна. Мөн орой үдэш жолоочийн хажууд . Иймээс хувийн таксигаар ялангуяа орой үдэш үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж хэлмээр байна” гэсэн юм.

 

 

Оны эхээр мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркын автомашинаар такси үйлчилгээ үзүүлэх нэрээр шөнийн цагаар үйлчлүүлсэн байжээ. Мөн өнгөрсөн жил “Тэнгис” кинотеатрын орчмоос такси барин үйлчлүүлсэн иргэн Б нь таксины жолоочид зодуулж, гар цүнх, түрүүвч, гар утсаа дээрэмдүүлсэн гэх зэрэг хэргүүд гарсаар байдаг юм. Түүнчлэн хувиараа таксинд явдаг жолооч нарын олонх нь машиндаа неон гэрэл суулгасан байдаг аж. Учир нь уг гэрлийн тусламжтайгаар жолооч нар зорчигчдоос илүү мөнгө авдаг байна. Неон гэрэл анзааргагүй хүнд өнгө нь хувирч өөрөөр харагдах нь элбэг байдаг. Мөн өвлийн цагт согтуу зорчигч орж ирсэн тохиолдолд паараа эцэс дээр нь тавьдаг ба унтаад өгөхөөр нь дээрэмдэх, хулгайлах зэрэг гэмт хэрэг үйлддэг. Эсвэл утас, түрийвч зэрэг эд зүйлс нь унах өндөр магадлалтай учир хойд суудлаа зориуд хойш гэдийлгэж тавьдаг гэх мэт зорчигчдоо дээрэмдэх түмэн арга амьдралд нэвтэрсэн байх юм.

Такси үйлчилгээний салбарт олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг манай залуус хийж эхэлчихээд байна.

Манай сайтын зүгээс “Улаанбаатарыг Үбэржүүлье” сэдвийн хүрээнд такси үйлчилгээний салбарт хувь нэмрээ оруулахаар зүтгэж буй . “Beeco апп жолооч нарт бага мөнгөөр бензин хэмнэх, мөн нэг чиглэлд явж буй хүмүүс нэгнийхээ машинд сууж тухтай явах боломж олгодог. Бас зорчигчийг тохилог унаанд суух сонголтыг олж өгч буй юм” хэмээсэн. Харин UBcab Апп-ны хувьд албан ёсны таксинд стандартаар баталгаажсан таксиметр суулгаснаар яг хэдэн км явсныг бодитой заах тул үнийн дүнгийн маргаан гарч хэрэглэгчдийг хохироохгүй. Хэрэглэгчээс сайн үнэлгээ авсан жолооч дуудлага түрүүлж авах зэргээр урамшуулалд хамрагдана. Харин тааруу үнэлгээтэй жолооч үйлчилгээнээс хасагддаг” зэрэг давуу талуудыг таньд санал болгож байгаа.

Ингэхээр үйлчлүүлэгч бид өөрсдөө дэмжээд, дуу хоолойгоо нэгтгэж чадвал Улаанбаатар хотын удирдлагууд такси үйлчилгээг сайжруулах боломжтой юм. Улаанбаатарын иргэд хэдий хүртэл халтуурчин жолооч нараар үйлчлүүлж, хохирч байх юм бэ. Такси үйлчилгээний салбарт олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг манай залуус хийж эхэлчихээд байна. Гэтэл төр засгийн зүгээс дэмжин ажиллаж байгаа зүйл огт алга. Түгжрэлийг бууруулах нэг арга зам нь такси үйлчилгээ хэмээн төр засаг ярьж байгаа ч бодит ажил хэрэг хэрэгжүүлэхгүй байгаа ажээ.  Цаашид такси үйлчилгээний салбарыг амжилттай авч явахын тулд ухаалаг систем нэвтрүүлж, дураараа дургидаг халтуурчдыг цэгцэнд нь оруулах хэрэгтэй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.