"Таны заавал сонсох 500 цомог" №460 Hole, ‘Live Through This’
"Таны заавал сонсох 500 цомог" №460 Hole, ‘Live Through This’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Hole, ‘Live Through This’

Гарсан он: 1994 он
Төрөл: Гранж рок, Альтернатив рок
Үргэлжлэх хугацаа:38:16
Лэбэл: DGC

Эмэгтэй дуучинтай рок хамтлагуудаас маш хурдацтай алдаршиж чадсан хамтлаг бол Hole хамтлаг юм. Тус хамтлагийн бөмбөрчин, аргил гитарчин нь байнга солигдож байсан хэдий ч гоцлол гитарчин Эрик Эрландсон болон дуучин, гитарчин Кортни Лов нар үргэлж цугтаа байж ирсэн юм. Кортни Ловыг хамтлагийн дуучин гэдгээс нь илүүтэйгээр домогт Нирвана хамтлагийн Курт Кобайны эхнэр гэдгээр нь хүмүүс илүүтэй таньдаг ч байж мэднэ. 

Hole хамтлагийн хоёр дахь студийн цомог болох "Live Through This" цомог 1994 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр олон нийтэд хүрсэн ба олны дунд хүлээлт нэгэнт үүссэн байлаа. Учир нь уг цомог гарахаас ердөө долоо хоногийн өмнө Курт Кобайн таалал төгссөн нь уг цомгийн борлуулалтад шууд нөлөөлсөн гэж хөгжим судлаачид үздэг байна. 1993 оны есдүгээр сард Нирвана хамтлаг хамгийн сүүлчийн студийн цомог болох In Utero-г гаргаад байсан ба хамтлагийнхан түр амралтын байдалтай байх үед Курт эхнэрийнхээ цомогт зав гаргах боломж их байсан нь тодорхой. Уг цомгийн хоёр ч дуун дээр Курт гар бие оролцож, хоолой бичүүлсэн байдаг. 

2010 оны байдлаар "Live Through This" цомог зөвхөн АНУ-д 1.6 сая хувь борлуулагдсан байна. 

"Live Through This" цомгийн супер хит дуу бол яах аргагүй "Miss World" юм. Харин энэхүү нийтлэлийг өгүүлэгч миний хувьд Violet хэмээх сингл нь илүүтэй таалагддаг. Уг дуу нь цомог гаргахаас хоёр жилийн өмнө (1991 онд) зохиогдож байсан ба Hole хамтлагийн дуучин Кортни Лов, гитарчин Эрик Эрландсон нар зохиож байжээ. Кортни Лов алдарт "Smashing Pumpkins" хамтлагийн дуучин Билли Коргантай амрагийн харьцаатай байсан ба салах үедээ уг дууг зохиосон нь дууны үгнээс шууд мэдрэгддэг. 

Харин цомгийн хоёр дахь сингл болох Doll Parts дууг Кортни зохиохдоо Курт Кобайнтай дөнгөж танилцсныхаа дараа зохиосон тухайгаа дурсан ярьсан байдаг. 

‘Live Through This’

1. "Violet" 3:24
2. "Miss World" 3:00
3. "Plump" 2:34
4. "Asking for It" 3:29
5. "Jennifer's Body" 3:42
6. "Doll Parts" 3:31
7. "Credit in the Straight World" 3:11
8. "Softer, Softest" 3:28
9. "She Walks on Me" 3:24
10. "I Think That I Would Die" 3:36
11. "Gutless" 2:15
12. "Rock Star" 2:42

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. mnbvc

    vixen hamtalgiin tuhai oruulaach