Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн зам, Toyota Prius маркийн автомашины жолооч А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Honda Civic маркийн автомашин, Daewoo маркийн автобустай мөргөлдсөн осол өчигдөр гарчээ.
Ослын улмаас автомашинд зорчиж байсан жолооч 29 настай эмэгтэй А, 4-8 насны гурван хүүхэд гэмтсэн байна. Хүүхдүүдийн гар, хөл хугарсан байдалтай Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж ТЦА-наас мэдээллээ. Өчигдөр буюу 20-ны нэг өдрийн дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Иймд та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, барих тохиолдолд дуудлагын жолооч дуудаж байхыг сануулж байна.