СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жүжигчин Г.Ананд согтуугаар бусдын амь насыг хөнөөжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг Их Монголын гудамжинд "Мерседес Бенз Жи-500" маркийн автомашин "Тоёота Премио" загварын автомашинтай мөргөлдөж нэг хүний амь хохирсон хэрэг 2020.01.16-ны өглөө 05:30 цаг орчимд гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн

УБС 0858 дугаартай "Мерседэс Бенз Жи-500" машиныг жүжигчин Г.Ананд жолоодож явсан талаар мэдээлэл гарсныг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Үнэн. Согтуугаар жолоодож явсан" гэж баталлаа. Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа тул согтолтын хэмжээ хэр байгаа талаар нарийн мэдээлэл өгсөнгүй. 

Талийгаач нь уул уурхайн инженер мэргэжилтэй нэгэн байсан бөгөөд өнөөдөр буюу 1 сарын 20-нд хөдөөлүүлж байгаа юм байна.

Жүжигчин Г.Анандын хувьд “Single ladies” уран сайхны кинонд адуучин залуу Алтангэрэлийн дүрийг бүтээсэн. Усанд сэлэлт, сагсан бөмбөг, бодибилдингийн спортоор хичээллэдэг. Санхүү, эдийн засгийн их сургуулийг төгссөн нэгэн юм байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.