СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Эрдэнэ: УИХ-ын гишүүн ямар ч газар орж гарах, үзэж сонирхох эрхтэй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Улаанбаатар хотын мандатыг нэмэх талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт хандсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар тэрээр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатарт мандатын талаар санал хүргүүлсэн. Тус саналд "Нийт хүн амын 46 хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотод 35 мандат ногдохоор байна. Гэтэл Улаанбаатар хотод УИХ-ын 28 мандатыг олгодог. Энэ 28 мандатын тоог 24 болгож 4 мандатыг нэг мандаттай аймагт өгөх гэж байгаа нь шударга бус үйлдэл гэж хэллээ.

Улаанбаатар хотын мандатыг нэмдэгдүүлдэггүй юмаа гэхэд бууруулахгүйгээр шийдэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Хэрэв нэг мандаттай аймгуудад мандат нэмж олгох зорилт байгаа бол цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо шилжүүлэх замаар шийдэх нь шударга ёсонд нийцнэ. Хүч түрэх замаар шийдвэр гаргавал бид улс төрийн шат дараалсан арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байна гэлээ.

Мөн Австрали улсад айлчилсан бүрэлдэхүүнд байсан УИХ-ын гишүүд казино тоглосон гэх мэдээлэл гарсан. Тэдгээр казино тоглосон УИХ-ын гишүүдийн дунд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат байсан гэх мэдээлэл байгаа. Тэгвэл энэ асуудалд АН-ын дарга С.Эрдэнэ тайлбар өглөө. УИХ-ын гишүүн ямар нэг газарт орж гарах, үзэж сонирхох эрх нь байгаа, яг казино тоглосон гэдэг нь батлагдаагүй тохиолдолд байр сууриа илэрхийлэх боломжгүй гэж хэллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.