СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ч.Улаан: Би авлига авч квот олгоогүй. Баримт байвал гаргаад ир

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ХХАХХҮ-ийн сайд Ч.Улааныг БНХАУ руу мах экспортолдог компаниудаас авлига авч байгаа учир огцруулах бичиг өргөн барина гэдгээ өчигдөр хэвлэлийн хурлаар мэдэгдсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулан, сайд Ч.Улаан тодруулга хийлээ. 

 

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: 

-Янз бүрийн яриа хэл гарч байдаг. Тэр бүрийн араас бид яваад байх боломжгүй шүү дээ. Өнгөрсөн жилээс эхлэн хууль, хяналтын байгууллага шалгасан. Би авлига авч квот олгоогүй. Тийм мэдээлэл байгаа бол хууль, хяналтын байгууллагад өгөх хэрэгтэй. 

-Таныг саунд сууж байхдаа авлига авсан гэсэн мэдээлэл ирсэн? 

-Тийм зүйл огт байхгүй. Би саунд ордоггүй. Ноднин мах экспортлох зөвшөөрөлтэй 47 компани байсан. Бид 65 болгож, БНХАУ-ын талд санал болгосон. Хятадын албаны хүмүүс ирж шалгаад, шаардлага хангаж байгаа 24 компанийг сонгож авсан. Бид компанийн тоог нэмнэ, мах экспортыг нэмнэ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.