"Таны заавал сонсох 500 цомог" №470 LL Cool J, ‘Radio’
"Таны заавал сонсох 500 цомог" №470 LL Cool J, ‘Radio’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

LL Cool J, ‘Radio’

Гарсан он: 1985 он
Төрөл: Хип хоп
Үргэлжлэх хугацаа:47:04
Лэбэл: Rick Rubin, Jazzy Jay

Америкийн алдарт реппер LL Cool J буюу Жеймс Тодд Смит анхны сингл "I Need a Beat" дуу болон анхны "Radio" цомгоо гаргахад ердөө 16 настай байлаа. Түүний тайзны нэр болох LL Cool J гэдэг нь " Ladies Love Cool James" буюу "Бүсгүйчүүд Жеймст хайртай" хэмээх хэлц үгний товчлол юм. Тэрээр 1985 оноос уран бүтээлийнхээ гарааг эхэлж нийт 13 цомог гаргаснаас хамгийн анхны бөгөөд супер цомог нь өнөөдрийн бидний танилцуулж буй ‘Radio’ цомог гэдэгтэй бүгд санал нэгдэх биз ээ.   

"Radio" цомог нь Америкийн хип хоп урсгалд шинэ эргэлт хийсэн ба хип хоп урсгалын соёл, түүхэнд өөрчлөлт хийсэн цомог хэмээн үнэлэгддэг байна. Уг цомгийн албан ёсны эхний сингл болох "I Can't Live Without My Radio" дууг 1985 оны сүүлээр нийтэд цацаж байлаа. 

Түүний өвөө жазз саксфончин байсан ба Жеймсийг бага байхад нь 2000 ам.долларын үнэ бүхий дижи миксер болон өсгөгч зэргийг авч өгч уран бүтээлийн эхлэлийг нь тавьж өгсөн хэмээн үздэг. 

2017 онд түүнд Кеннедигийн нэрэмжит хүндэтгэлийг үзүүлсэн байдаг. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл