"Таны заавал сонсох 500 цомог" №476 The Notorious B.I.G., ‘Life After Death’
"Таны заавал сонсох 500 цомог" №476 The Notorious B.I.G., ‘Life After Death’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

The Notorious B.I.G., ‘Life After Death’

Гарсан он: 1997 он
Төрөл: Гангста реп, Хардкор хип хоп
Үргэлжлэх хугацаа:120:39
Лэбэл: Bad Boy, Arista

Америкийн домогт реппер Notorious B.I.G-г нас барснаас 16 хоногийн дараа түүний ‘Life After Death’ буюу "Үхлийн дараа амьдрал" цомог нь гарч байлаа.

Кристофер Валлес буюу тайзны нэрээрээ олонд танигдсан Notorious B.I.G.-ийг 1997 оны гуравдугаар сарын 9-ний өглөө машинтай этгээдүүд буудан хороосон байдаг. Энэ үед тэрээр ердөө 24-хөн настай байлаа. Хэдий идэр залуу настай байсан ч бүх цаг үеийн шилдэг реппер хэмээн цоллуулах хэмжээний авьяастан байсан юм. 

‘Life After Death’ цомог нь Билбоардын хит жагсаалтыг тэргүүлсэн цөөхөн хэдэн хип хоп урсгалын цомгуудын нэг юм. Тэр ч бүү хэл 40 дэх удаагийн Гремми наадмаас "Шилдэг реп цомог" шагналыг хүртэж байлаа. Америкийн зүүн болон баруун эргийн реп, хип хопчдын сөргөлдөөн нь түүний үхлийн шалтгаан болсон хэмээн тайлбарладаг ба ‘Life After Death’ цомог дахь дуунууд нь ч гэсэн дээрх сэдвийг голчилсон байдаг.   

"Hypnotize" цомгийн хамгийн эхний бөгөөд эцсийн сингл бөгөөд Notorious B.I.G-г нас барахаас ердөө найм хоногийн өмнө нийт цацагдсан байна.

Харин "Mo Money Mo Problems" дуу нь цомгийн хоёр дахь синглээр нэрлэгдэн 1997 оны долоодугаар сарын 11-нд нийтэд цацагдсан ба уг дуу Билбоардын 100 шилдэг дуу жагсаалтыг хоёр долоо хоногийн турш тэргүүлсэн байна. "Mo Money Mo Problems" дууны клипэнд Пафф Даддыгийн хувийн архиваас Notorious B.I.G-гийн дүрсүүдийг оруулан ашиглажээ. 

 ‘Life After Death’ цомгийг танилцуулж байгаа тохиолдолд "Sky's the Limit" дууг нь танилцуулахгүй орхиж боломгүй.

"Going Back to Cali" ч гэсэн "тансаг".

‘Life After Death’ 

1. "Life After Death Intro" 1:39
2. "Somebody's Gotta Die" 4:26
3. "Hypnotize" 3:50
4. "Kick in the Door" 4:47
5. "Fuck You Tonight" (featuring R. Kelly) 5:45
6. "Last Day" (featuring The LOX) 4:19
7. "I Love the Dough" (featuring Jay-Z and Angela Winbush) 5:11
8. "What's Beef" 5:15
9. "B.I.G. Interlude" 0:48
10. "Mo Money Mo Problems" (featuring Mase and Puff Daddy) 4:17
11. "Niggas Bleed" 4:51
12. "I Got a Story to Tell" 4:42
13. "Interview/Biggie Speaks (Hidden Track)" 11:28

Хоёр дахь цомог

1. "Notorious Thugs" (featuring Bone Thugs-n-Harmony) 6:07
2. "Miss U" (featuring 112) 4:58
3. "Another" (featuring Lil' Kim) 4:15
4. "Going Back to Cali" 5:07
5. "Ten Crack Commandments" 3:24
6. "Playa Hater" 3:57
7. "Nasty Boy" 5:34
8. "Sky's the Limit" (featuring 112) 5:29
9. "The World Is Filled..." (featuring Too Short, Puff Daddy and Carl Thomas) 4:54
10. "My Downfall" (featuring D.M.C.) 5:26
11. "Long Kiss Goodnight" 5:18
12. "You're Nobody (Til Somebody Kills You)" 4:52

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл