Премьер лигийн шинэ оны эхний тоглолтуудын тойм

Сурталчилгаа
Премьер лигийн шинэ оны эхний тоглолтуудын тойм

 

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн 21 дүгээр тойргийн тоглолтууд 2020 оны эхний өдрүүдэд явагдлаа. Шинэ оны хамгийн эхний тоглолтуудын тойм мэдээллийг хүргэж байна. 

Варды эзгүй ч Лейстер хожил байгууллаа

Премьер лигийн хүснэгтийн дэд байранд бичигдэж буй Лейстер сити клуб 21 дүгээр тойргийн тоглолтоо Ньюкастел Юнайтедийн талбайд зочлон тоглолоо. Тэд сүүлийн гурван тоглолт дараалан Ньюкастелд нэг ч гоол алдалгүйгээр хожсон тул энэ удаад Вардыгаа амраасан нь өөрсөддөө итгэлтэй байсны шинж биз. Үнэхээр ч тоглолтын үр дүн тийм байлаа. Перез, Маддисон, Чоудури нарын гоолоор 3:0 харьцаагаар Ньюкастел Юнайтедыг дөрөв дэх удаагаа дараалан хожлоо. 

 

Тоттенхам энэ улирлын 7 дахь хожигдлоо амслаа

Тоттенхам клуб энэ удаад Соутхамптоны талбайд зочлон тоглосон ба тоглолтын 17 дахь минутад Соутхамптоны Данны Ингсын хийсэн гоол энэ тоглолтын цорын ганц бөгөөд хожлын гоол байлаа. Тэд 2018 оны эхнээс дөрвөн удаа учраа таарахдаа ээлжлэн бие биенээ хожсон байдаг ба энэ удаа Соутхамптоын хожих "ээлж" нь байсан байна.

Арсенал 10 дугаар байрлуу дэвшлээ

Энэ улирал тун муу үзүүлэлттэй байгаа Арсенал клуб энэ удаа Манчестер Юнайтедийг талбай дээрээ хүлээн авч 2:0 харьцаагаар хожин хүснэгт дэх байраа ахиуллаа. Дөрвөн тоглолт дараалан хожил гээчийг үзээгүй тэдний хувьд энэхүү хожил нь сэргэлт авч ирэх биз ээ. 

Манчестер Сити хожил байгуулж тэргүүлэгчдийн эгнээн дэх байраа хадгаллаа

Хүснэгтийн гуравдугаар байранд эрэмбэлэгдэж буй Манчестер сити клуб талбай дээрээ Эвэртон клубыг хүлээн авч тоглолоо. Габриел Жесус дабль хийснээр багаа тэргүүлэгчдийн эгнээн дэх байр суурийг нь хадгалж авч үлдлээ. Тэд хүснэгтийн 2-т бичигдэж буй Лейстер Ситигээс ердөө 1 оноо дутуу явна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0