"Таны заавал сонсох 500 цомог" №489 Kiss, ‘Destroyer’
"Таны заавал сонсох 500 цомог" №489 Kiss, ‘Destroyer’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Kiss, ‘Destroyer’

Гарсан он: 1976 он
Төрөл: Хард рок, Хэви Метал
Үргэлжлэх хугацаа:34:28
Лэбэл: Casablanca

‘Destroyer’ цомог нь Америкийн алдарт Кисс хамтлагийн дөрөв дэх студийн цомог юм. Уг цомог нь Кисс хамтлагийн хамгийн анхны гаднын хөгжимчидтэй хамтран бүтээсэн цомог гэдгээрээ онцлог. Гитарчин Дик Вагнер, Нью Йоркын филармоны хөгжимчид, хүүхдийн найрал дуучид гэх мэт олон уран бүтээлчидтэй хамтарсан байдаг.  

‘Destroyer’ цомог гарснаас 35 жилийн дараа продюсер Боб Эзрин Симмонсын санаачлагаар Destroyer: Resured нэртэйгээр дахин хэвлэсэн байна. Мэдээж анхны бичлэгийг сайжруулж дижитал хувилбарт шилжүүлсэн нь мэдээж хэрэг. 

Уг цомгийн супер хит дуу бол "Shout It Out Loud" хэмээх дуу бөгөөд уг сингл зөвхөн Америк төдийгүй Канад, Европын орнуудын хит жагсаалтыг тэргүүлж байсан юм. Харин дараагийн хит дуугаар алдарт "God of Thunder" дууг нэрлэх нь зүйн хэрэг биз. 

"Detroit Rock City" бол Кисс хамтлагийн бас л "гайхамшгуудын" нэг. 

 ‘Destroyer’

ТАЛ 1:

1. "Detroit Rock City" 
2. "King of the Night Time World" 
3. "God of Thunder" 
4. "Great Expectations" 
ТАЛ 2:
5. "Flaming Youth" 
6. "Sweet Pain" 
7. "Shout It Out Loud" 
8. "Beth" 
9. "Do You Love Me" 
10. "Rock and Roll Party" 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл