ВИДЕО: Премьер лигийн 20 дугаар тойргийн тойм

Сурталчилгаа
ВИДЕО: Премьер лигийн 20 дугаар тойргийн тойм

 

Энд Ливерпүүл клуб болон Вэст хам юнайтед клубууд тус бүр нэг тоглолт дутуу байгаа ч Ливерпүүл хүснэгтийг итгэл төгс тэргүүлсэн хэвээр. Вэстхамын хувьд талбайдаа Лейстер ситиг хүлээн авч 2:1 харьцаагаар хожигдлоо. Уг тоглолтоос хоёрхон цагийн дараа Вэстхамыг 18 сар удирдсан М.Пеллегрини халагдлаа. Учир нь түүний баг сүүлийн 12 тоглолтод есөн удаа хожигдож хүснэгтийн 17 дугаар байрт явж байна. 

Лондон хотын дерби болох Арсенал, Челси клубуудын тоглолт үзэгчдийн анхаарлын төвд байлаа. Тус багуудыг одоо удирдаж буй Артета, Лампард нар тоглогчдын хуваарь биш дасгалжуулагчдын хуваарь учраа таарч буй нь энэ юм. Гоолын салхийг талбайн эзэд болох Арсеналын Аубамеяанг 13 дахь минутад гоолдсон ч хоёрдугаар үед Челсигээс Жоргино 83, Абрахам 87 дахь минутад тус тус гоолдон 2:1 харьцаагаар Челси ялалт байгууллаа. 

Хүснэгтийг тэргүүлж буй Ливерпүүл клуб энэ улиралд хүснэгтийг тэргүүлэгчдийн нэг болох Манчестер Сити клубыг хоёронтой дараалан хожоод байгаа Волверхамптонтой учраа таарсан юм. Тоглолтын 42 дахь минутад Мане гоолдон Ливерпүүл клуб энэ улирлын 19 дараалсан хожигдоогүй цувралаа үргэлжлүүллээ. 

Хүснэгтэд гарсан нэг том өөрчлөлт бол Манчестер Юнайтед клуб хүснэгтийн тав дугаар байрт дэвшлээ. Тэд сүүлийн хоёр тойрогт дараалсан ялалт байгуулсан байна. Ньюкастелийг 4:1, Бөрнлиг 0:2 харьцаагаар тус тус буулган авлаа. 

Хүснэгтийн байрлал /2019.12.30/


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0