СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-30

"Соёлын өв"-өө устгагчдыг "Соёлын өвийг хамгаалагч"-аар тодруулав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу жил бүр урлаг соёлын шилдгүүдийг шалгаруулж "Мөнгөн мод" цом гардуулдаг уламжлалтай. Уламжлал ёсоор шилдгүүдийг шагаруулах ёслол болж Гэвч уг шагналыг ямар шалгуур үзүүлэлтээр шалгаруулж шагнадаг вэ гэдэг нь асуулт дагуулж эхэллээ. 

Учир нь 2019 оны сүүл дээр Монголын хамгийн том соёлын өвүүдийн нэг болох "Хэлмэгдэгсдийн музей", "Байгалийн түүхийн музей"-г нурааж соёлын өвөө устгаж байхад Нийслэлийн засаг даргын тамгын газар хамгаалах гэж хуруугаа ч хөдөлгөөгүйг үзэгч, уншигч түмэн санаж байгаа нь гарцаагүй. 

Уг нь "Хэлмэгдэгсдийн музей"-г 2008 онд Нийслэлийн хамгаалалтад авсан бол "Байгалийн түүхийн музей"-г 2015 онд тоологдсон соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллогд хамрагдсан байдаг. Нэг ёсондоо Гэвч хамгаалах нь битгий хэл хамгаалах гэж тэмцсэн олон нийтийн тэмцлийг ч үл хэрэгссэн байгууллагыг ийнхүү "өв хамгаалагч"-аар тодруулсан нь нэн харамсалтай хэрэг болж байна. 

Гэвч дээрх шагналыг авсан хотын менежер Т.Гантөмөр цахим хуудаст бахархал дүүрэн бичсэн байх ажээ. 

Тэрээр,

"...Энэ онд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагын газраас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг түүх соёлын биет өвийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж төрийн байгууллагуудаас анх удаа "СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛСЭД МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГА"-аар шалгаруулж "Мөнгөн мод" цомыг гардууллаа...
Манай хамт олны хийж бүтээж буй үйл хэргийг үнэлж Соёлын өвийг хамгаалах үйлсэд манлайлагчаар зарлан алдаршуулж буй явдалд тэднийхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье!

Дашрамд дурдахад манай алба хотын дурсгалт газар, хөшөө баримал, архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламжийг сэргээн засварлах, орчныг тохижуулах ажлыг жил бүр гүйцэтгүүлж дуурийн театрын гадна тохижилт, төв номын сангийн гадна фасад засвар, орчны тохижилтын ажлыг хийсэн бол 2019 онд ардын уран зохиолч, эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөө, VIII Богд Жавзандамбын хутагтын хөшөө, цэцэрлэгт хүрээлэн, Дандар баатарын хөшөө, Эскадрилын хөшөө, Зайсан дахь Зөвлөлт Монголын дайчдын дурсгалын хөшөөг засварлаж, Монголын түүх соёлыг агуулсан хөшөө баримлуудыг барих ажлыг зохион байгуулан ажиллаж байна..." гэжээ. 

Харамсалтай нь тэдний засварласан гээд байгаа Төв номын сан, Дуурийн театрыг Засгийн газраас нураах шийдвэр гарч, зардал нь ирэх онд төсөвт суугдсан билээ. Энэ шийдвэр дээр ч Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Соёл рулагийн газар "а" үсэг дуугараагүй л байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.