СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Олон нийтийн эсэргүүцлийг үл тоон Байгалийн түүхийн музейг нурааж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Байгалийн түүхийн музейг авч үлдэх зорилготой иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс тус барилгыг хүчитгэн засаж, энэ төрхөөр нь хадгалахаар тэмцсэн ч шүүх дээр ялигдсаны улмаас энэ сарын 24-ны өдрөөс тус музейн ар талаас нь нурааж эхэлжээ.

Тэдний зүгээс Захиргааны хэргийн шүүхэд хандаад ялагдсан ч давж шатах шатны шүүхэд хандахаас өмнө Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамнаас тус барилгыг нураах шийдвэр гаргасанд харамсаж буйгаа илэрхийлэв.

Соёлын яам нь соёлынхоо өвийн эсрэг үйл ажиллагаа хийж байна хэмээн тус барилгыг хамгаалж байсан хүмүүс дурдав.  

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр. Уг барилгыг 2015 онд соёлын өвд бүртгэж авсан. Байгалийн түүхийн музейг соёлын өвд бүртгэсэн хэд хэдэн шалтгаан бий. Тус музей нь Улаанбаатар хотын орчин цагийн анхны барилгуудын нэг буюу түүхийг гэрчилж буй гол барилга юм.

Хоёрдугаарт, маш гоё хийцтэй, урдаа баганатай бөгөөд үүгээр бол Бага тойруу дахь Улаанбаатар хотын архитектурын чуулга болдгоор онцлогтой. Хот байгуулалт хотын төв, архитектур ой санамж гэсэн дөрвөн чиглэлээр соёлын өв гэдэг нь батлагдаж байгаа юм” гэлээ.

.

Тэдний зүгээс цаашид ард иргэдэд соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх ажил хийх ёстой юм байна гэсэн том сануулга өглөө хэмээв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.