"Таны заавал сонсох 500 цомог" №490 ZZ Top, ‘Tres Hombres’
"Таны заавал сонсох 500 цомог" №490 ZZ Top, ‘Tres Hombres’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

ZZ Top, ‘Tres Hombres’

Гарсан он: 1973 он
Төрөл: Хард рок, Техас Блюз
Үргэлжлэх хугацаа:33:32
Лэбэл: London

Испани хэлээр "Гурван залуу" хэмээн орчуулагдах "Tres Hombres" цомог нь алдарт ZZ Top хамтлагийн гурав дахь студийн цомог юм. 

Хамтлагийн гоцлол дуучин, гитарчин Билли Гиббонс "Tres Hombres" цомгийнхоо талаар:

"Энэ бол бидний эргэлтийн цэг байлаа. Бид Мемфис хотын хүндэт иргэд болоход "Tres Hombres" цомог нөлөөлсөн"

1980-аад оны дунд үе буюу ZZ Top хамтлагийн амжилтын оргил үед "Tres Hombres" цомгийг дижитал хувилбараар буюу CD форматаар дахин хэвлэж гаргахдаа хөгжмийн найруулга, дуугаралтыг өөрчлөн бичүүлсэн ба энэ нь фенүүдэд нь төдийлөн таалагдаагүй байна. Харин 2006 онд "Tres Hombres" цомгийг дахин шинэчилж хэвлүүлэхдээ бүр анхны хувилбар буюу 1973 оны бичлэгийг тэр чигт ашигласан нь супер хувилбар болсон юм. Уг хувилбар нь одоо ч Itunes болон бусад дижитал флатформ дээр таталт ихтэй цомгийн нэгээр нэрлэгддэг байна. 

"Tres Hombres" цомгийн гол хит дуу бол мэдээж бидний хамгийн эхэнд сонссон La Grange дуу. Харин "Beer Drinkers & Hell Raisers" дууг дараагийн сонголтоор нэрлэх нь зүйтэй. Уг дууг зохиогдсоноос даруй долоон жилийн дараа Motorhead хамтлаг ковер хийн дуулж уг дууны нэртэй цомог хүртэл гаргасан байдаг. 

‘Tres Hombres’

Нэгдүгээр тал
1. "Waitin' for the Bus" 
2. "Jesus Just Left Chicago"
3. "Beer Drinkers & Hell Raisers"
4. "Master of Sparks" 
5. "Hot, Blue and Righteous"
Хоёрдугаар тал
1. "Move Me on Down the Line"
2. "Precious and Grace" 
3. "La Grange" 
4. "Sheik" 
5. "Have You Heard?" 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл