ВИДЕО: Ливерпүүлчүүд "Үнэгнүүд"-ийг талбай дээр нь бут ниргэлээ

Сурталчилгаа
ВИДЕО: Ливерпүүлчүүд "Үнэгнүүд"-ийг талбай дээр нь бут ниргэлээ

 

 

Льестер 0:4 Ливерпүүл

Онцлох тоглолт бол мэдээж хүснэгтийг тэргүүлж буй Ливерпүүл болон тэдний араас нэхэж буй Льестер сити клубуудын тоглолт байлаа. Уг тоглолтод Ливерпүүл клуб энэ цагийн шилдэг клуб гэдгээ дахин баталж 4:0 харьцаагаар Льестерүүдийг бут ниргэлээ. Энэ улиралд маш сайн тоглолтыг үзүүлж буй Льестерийн үнэгнүүд урьд шөнө маш муу тоглолоо. Тэд бүхэл тоглолтын турш хаалгаруу ердөө гуравхан удаа цохисон ч байндаа тусаагүй юм. Ийнхүү Ливерпүүл клуб хожил байгуулснаар хүснэгтийг 52 оноотой тэргүүлэхийн сацуу тэдний ард бичигдэж буй Льестерээс даруй 13 оноогоор тасарлаа. Тэдэнд бас ахиад нэг тойргийн тоглолт дутуу байгаа нь Прьемер лигт илүүрхэн буйн нотолгоо биз ээ. 

Манчестер Юнайтед 4:1  Ньюкастел Юнайтед

Энэ улиралд тун тааруулах тоглолтыг үзүүлж буй Манчестер Юнайтед клуб урьд шөнө талбайдаа Ньюкастел Юнайтедийг хүлээн авч хоёр сарын өмнөх хожигдлын хариугаа дөмөгхөн авлаа. Өнгөрөгч 10 дугаар сард Ньюкастелийн талбай дээрх тоглолтод 1:0 хожигдсон Манчестер Юнайтедийнхан өөрийн талбай дээрээ эзэн нь байж 4:1 харьцаагаар бут ниргэлээ. 

Челси 0:2 Соутхамптон

Челси клуб премьер лиг дэх сүүлийн дөрвөн тоглотынхоо гуравт нь хожигдол амслаа. Тэд өчигдөр талбай дээрээ Соутхамптоныг хүлээн авч тоглосон ба 2:0 харьцаагаар хожигдлоо. Хоёр клуб түүхэндээ 42 дахь удаа учраа тааран тоглосон нь энэ бөгөөд Соутхамптон ес дэх удаагаа Челсиг хожлоо. 

Тоттенхам 2:1 Брайтон

Хүснэгтийн тавд эрэмбэлэгдэж буй Тоттенхам талбайдаа Брайтоныг хүлээн авч чухал нэгэн хожил авлаа. Тоглолтын нэгдүгээр үед 1:0 харьцаагаар хожигдож явсан тэд хоёрдугаар үед үндсэн тоглолтоо гаргасан гэхэд болно. Брайтон өнгөрөгч 10 дугаар сард Тоттенхамыг талбайдаа хүлээн авч 3:0-дож байсан бол урьд Тоттенхам талбайдаа илүүрхлээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Luuvan

    Manu odoo l sain boloh gj bn yuun liverpool

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0