www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.
Wilco, ‘Yankee Hotel Foxtrot’
Гарсан он: 2002 он
Төрөл: Альтернатив рок, Арт рок
Үргэлжлэх хугацаа:51:51
Лэбэл: Вилко
Цомогт өгсөн мэргэжилтнүүдийн өгсөн үнэлгээ: 87/100
Вилко хамтлагийн дөрөв дэх ‘Yankee Hotel Foxtrot’ цомог 2001 онд бэлэн болсон хэдий ч хамтлагийн хамтран ажилладаг байсан Reprise Records болон Warner Music Group компаниуд цомгийг гаргахаас татгалзсан байдаг. Учир нь дуу бичлэгийн студиуд санхүүгийн хямралд орсонтой холбоотой байсан аж. Мөн түүнчлэн яг энэ явдалтай зэрэгцэн хамтлагийн гитарчин Жей Веннет хамтлагаасаа гарч цомогт орсон дуунууд интернет сүлжээгээр mp3 хувилбараар гарч эхэлсэн нь Вилко хамтлагт хүнд цохилт болсон байдаг.
Тэд бүтээсэн цомгоо "аврах"-ын тулд цомгийнхоо эрхийг авсан даруйдаа өөрсдийн вэб сайтаараа цомгоо бүхэлд нь үнэгүй тарааж орхив. Энэ үйл явдал нь 2001 оны есдүгээр сард болсон ба ‘Yankee Hotel Foxtrot’ цомог албан ёсоор хэвлэгдэж гарсан нь 2002 оны дөрөвдүгээр сарын 23-ий өдөр юм. Хэдийгээр ‘Yankee Hotel Foxtrot’ цомог хэвлэгдэж гарахаас даруй найман сарын өмнө үнэгүй тараагдсан ч цомгийн борлуулалт маш сайн байсан нь хэр сайн цомог болсныг үнэлж буй сонсогчдын үнэлгээ болсон хэрэг. Тэр ч бүү хэл цомгийн сурталчилгааны аялан тоглолтын үеэр "шинэ" цомгийн дуунуудыг нь фэнүүд нь аль хэдийнээ дагаж дуулах түвшинд хүрсэн байсан нь "халуухан" байсан талаар хамтлагийнхан дурсан ярьжээ.
‘Yankee Hotel Foxtrot’ цомог
1. "I Am Trying to Break Your Heart" 6:57
2. "Kamera" 3:29
3. "Radio Cure" 5:08
4. "War on War" 3:47
5. "Jesus, Etc." 3:50
6. "Ashes of American Flags" 4:43
7. "Heavy Metal Drummer" 3:08
8. "I'm the Man Who Loves You" 3:55
9. "Pot Kettle Black" 4:00
10. "Poor Places" 5:15
11. "Reservations"