Аваргуудын лигийн шөвгийн 16-ийн сугалаа явагдлаа.
Энэ удаагийн шөвгийн 16-д зөвхөн топ таван лигийн багтаж буй анхны тохиолдол бөгөөд Испанийн Ла лиг, Английн Прьемер лигээс тус бүр дөрөв, Италийн Сера А, Германы Бундеслигээс тус бүр гурав, Францын лиг-1-ээс хоёр баг шалгарлаа.
Хамгийн онцлох тоглолтоор 13 удаагийн аварга Реал Мадридын эсрэг Английн шилдэг клуб болох Манчестер Сити клуб, энэ улиралд хамгийн шилдэг довтолгоог үзүүлж буй Дортмунд клуб болон ПСЖ клубууд хоорондоо учраа таарчээ. Ерөнхийдөө сугалаа маш тэнцүүхэн хуваарилагдсан гэхэд болно. Энэ дундаа сул өрсөлдөгчөөр нэрлэгдэж буй Лион клубтэй Ювентус учраа таарлаа.
2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Атлетико болон Ливерпүүл, Дортмунд болон ПСЖ багуудын тоглолтоор эхлэнэ.