СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2019-12-07

Эмийн сангууд хөнгөлөлттэй эмийг зарахаас татгалзан, даатгуулагчдыг хохироож байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд амьдрах 74 настай өндөр настан цусны даралт бууруулах 28 ширхэгтэй Вальсакор 160 мг эмийг тогтмол авч уудаг. Уг эм эмийн сангуудад 22 500 төгрөгөөр зарагддаг бөгөөд даатгалаар 18 200 төгрөгөөр хямдруулан авдаг. Тэгвэл энэ сарын 1-нээс эмийн хөнгөлөлтийн жагсаалт шинэчлэгдсэн билээ.

. Гэвч эмийн сангуудад төрөөс тогтоосон эмийн хөнгөлөлтийн шинэчлэгдсэн жагсаалтын үнэ өртөг тэдний санаанд нийцсэнгүй. Уг жагсаалтыг гаргасан өдрөөс Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо ТББ-ын төлөөллүүд эсэргүүцлээ илэрхийлэн хэвлэлийн бага хурал зарлаж, .

Эмийн үнийг төр биш хувийн хэвшлийн эм ханган нийлүүлэх байгууллагууд тогтоодог. Төр засгийн хувьд эмийн үнийг ганц барих арга нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эмүүдэд жишиг үнэ тогтоохоос өөрөөр эмийн үнийн өсөлтөд нөлөөлж чадахгүй байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолоор даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг өнгөрсөн долдугаар сард шинэчилж, журмыг нь энэ сарын 1-нээс мөрдөх болсон. . Тэд эл шалтгаанаа “Ханган нийлүүлэгч байгууллагууд өнгөрсөн хугацаанд эмийн үнийг дураар нэмж ирсэн нь иргэдэд дарамт учруулж байна. Даатгалаас өргөн хэрэглээний эмд хөнгөлөлт үзүүлдэг нь ханган нийлүүлэгч компаниудын бизнесийг дэмжих зорилготой бус, харин иргэдэд тогтвортой үнээр, чанартай эм олгох явдал. ” гэсэн юм.

 И.Балжинням: Иргэд хөнгөлөлттэй үнээр эм худалдаж авч чадахгүй байх эрсдэл үүсээд байна

Уг тайлбарын эсрэг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжинням дараах тайлбарыг өгсөн юм.

-Танай байгууллагын зүгээс 12 дугаар тогтоолт багтсан 800 гаруй нэр төрлийн эмээс 170 нэр төрлийн эмийг худалдаалах боломжгүй тул эмийн сангуудад худалдахгүй байх санал хүргүүлсэн байсан. Дээрх 170 нэр төрлийн эмийг бөөний үнээс доогуур үнэлсэн гэж танай байгууллагын зүгээс дүгнэсэн байна лээ. Гэвч ЭМДЕГ-аас хэт өндөр үнэ тогтоосон эмийг зах зээлийн үнээр тогтоосон гэх тайлбар өгсөн. Үүнд танай ТББ-аас ямар байр суурьтай байгаа вэ?

-Эмийн сангууд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа ч гэсэн ашгийн төлөө байгууллага. Эмийн сангууд бөөний үнээр аваад жижиглэнгийн үнээр зардаг. Хүн 100 төгрөгөөр авсан зүйлээ 70 төгрөгөөр хямдруулаад зарахгүй шүү дээ.

Эмийн хөнгөлөлттэй жагсаалтад багтсан 170 гаруй нэр төрлийн эмийн хувьд бөөний үнээс 67 хувиар багасган, жишиг үнэ тогтоосон байсан. Тэгэхээр 100 төгрөгөөр авсан зүйлээ 33 төгрөгөөр зарах боломжгүй.

Шинэчлэгдсэн жагсаалтыг батлах ажлын хэсэгт “ЭМ” холбооны мэргэжлийн төлөөлөл болох таван хүн багтсан. Ингээд үнийн санал, үнэ бүрдүүлэлтийн жишиг аргачлал зэргээ өгсөн. . Иймээс манай холбоо ЭМЯ болон ЭМДЕГ-т шинэчлэгдсэн жагсаалтыг эргэн харж, гаалийн үнэн зөв мэдээлэл дээр үндэслэн жишиг үнийг тогтоох хүртэл өмнөх тогтоолоор хөнгөлөлттэй эмийг олгох саналаа хүргүүлсэн.

-Тэгвэл эм ханган нийлүүлэх байгууллагууд эмийн үнийг хэр бодитой үндэслэлтэй тогтоодог вэ?

-. Өнгөрсөн хоёр жилүүдэд ЭМ холбоо хамтарч ажиллаад үнийг тогтоож байсан. Гэвч энэ жил ажлын хэсэгт багтсан ч манай саналыг авч үзээгүй.

Манай улсад борлуулагдаж байгаа эмийн 70-80 хувь нь импортоор орж ирдэг. Тэгэхээр тухайн улсаас авч байгаа үнэ дээр гааль, татвар, үйл ажиллагааны зардал, ашиг, ажиллаж байгаа хүмүүсийн цалин зэргийг багтаан өртөг үнэ гарч байгаа. Уг өртөг үнэ дээр тухайн байгууллага ашгаа нэмээд үнээ тогтоодог. .

-ЭМД-ийн Үндэсний зөвлөлөөс хөнгөлөлтөд багтсан 170 гаруй нэр төрлийн эмийн үнийг энэ хэвээр хадгална гэсэн санал тавьсан тохиолдолд дээрх эмүүдийг худалдаалах уу?

-. Зарахгүй тохиолдолд иргэд хөнгөлөлттэй үнээр тухайн эмийг худалдаж авч чадахгүй байх эрсдэл үүснэ.

Хөвсгөл аймгийн иргэн Ж.Энхтайван: Эмийн хөнгөлөлт эмийн санд ашигтай ард түмэнд ашиггүй байдаг

- . Ер нь бол сумын эмийн санд төсөв нь бага ирдэг учраас тэр болгон хөнгөлөлттэй эм худалдан авч чаддаггүй. Миний хувьд элэгний витамин, эм, тариаг өндөр үнээр авдаг. Аль үнэтэй, хэрэгцээтэй эм хөнгөлөлтөд хамрагдахгүй байна..

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Н.Байгалмаа: 60 мянган төгрөгийн эмийг хөнгөлөлтөөр 27 мянгаар төгрөгөөр авдаг 

-Эмээ авахаар эмийн санд очтол энэ сарын 5-наас өгч эхэлнэ гэсэн. Даралт, толгойны эмээ хөнгөлөлттэй үнээр авдаг. Сардаа нийт 60 мянган төгрөгийн эмийг хөнгөлүүлээд 27 мянгаар худалдан авч байна.

-Таны хувьд хэрэгцээтэй өөр эмээ хөнгөлөлтөөр авах сонирхол байдаг уу?

-Зүрхний тэжээлийн эмүүд байвал зүгээр юм гэж бодох юм. Одоогоор хөнгөлөлттэй эмд багтсан эсэхийг мэдэхгүй байна.

-Таны байнга уудаг эмүүд жилийн дотор үнэ нь хэр өссөн бэ?

-. Санаагаар болдог бол сар бүрийн 8-н хүртэл зардаг бол зүгээр юм уу.

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах ЭМД-аар эм олгодог нэгэн эмийн сангаар орж хөнгөлөлттэй эм зарж байгаа эсэхийг тодруулахад “Хөнгөлөлттэй эм борлуулж байгаа. Гэхдээ зарим нэр төрлийн эмийг зарахгүй байгаа. Учир нь бөөний үнээс доогуур үнэлсэн тул манай эмийн санд алдагдалтай учраас худалдаалахгүй байгаа” гэсэн хариуг хэлсэн юм.

П.Оюунбат: “ЭМ” холбооноос гаргасан үндэслэлгүй үнэ нэмсэн гэснийг няцаах болно

Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ЭМДЕГ-ын мэргэжилтэн П.Оюунбатаас тодрууллаа.

-ЭМДЕГ-ын зорилго бол үндэслэлгүй өсөж байгаа эмийн үнийг бууруулах. Эм ханган нийлүүлэгчдийн зүгээс ханшийн өсөлтөөс болж эмийн үнийг нэмэхээс өөр арга байхгүй гэдэг. Үүн дээр судалгаа хийхэд ам.доллар өссөн сургаар хэмжээнээс нь давуулан үнээ нэмдэг гэдгийг тогтоосон. . Манай газраас эм ханган нийлүүлэх байгууллагуудад гурван удаа албан бичгээр эмийн үнээ хэрхэн бодож тооцоолж гаргаснаа нотолгоотойгоор илгээх хүсэлт явуулсан. Гэтэл тэдний зүгээс бизнесийн нууц хэмээн явуулаагүй.

Иймд төрийн байгууллагууд мэдээлэл солилцох үүргийн дагуу гаалийн үнийн судалгааг авч шалгахад ямар ч үндэслэлгүйгээр маш өндөр хувиар эмийн үнийг тогтоож зардаг гэдгийг тогтоосон. Даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс гаалийн үнэ дээр бүх ашиг зэргийг нэмсэн үнийг 12 дугаар тогтоолоор баталсан.

-Зарим нэг эм ханган нийлүүлэх газруудын оруулж ирдэг эмийн үнийг хэт багасгасан гэсэн?

-. Эмийн үнийг буурууллаа гээд иргэд хохирохгүй. Гэхдээ эмийн сангууд хөнгөлөлттэй эмийг зарахгүй байснаар даатгуулагч хохирч байна. . Даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалах үүднээс ийм шийдвэр гаргасан. Тэр хугацаанд хуучин тогтоолоор иргэдэд үйлчлэхээр болсон.

Эм ханган нийлүүлэгч нарын хувьд манай тогтоосон үнээр зарахгүй. Илүү өндөр үнээр зармаар байна гэдэг. Төр хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалаад явж байна.

Өнөөдрийн нөхцөл байдал дээр бол эм ханган нийлүүлэх байгууллагууд үнээ тогтоож байна. Иймээс дахин нягталж, судалж шинээр батлагдсан 12 дугаар тогтоолыг өөрчлөхгүйгээр хэрэгжүүлэх талаас нь ажиллах болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.