Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн талбайд дахин осол гарч нэг ажилтан амиа алджээ. Тодруулбал, өнөөдөр буюу 13 цагийн орчимд экскаватор угсрахаар кранаар өргөх явцад трос тасарч тус компанийн ажилтан 26 настай залуугийн дээр унасан байна. Улмаар 26 настай залуу газар дээрээ амиа алдсан байна.
Мөн өмнө нь энэ оны хоёрдугаар сарын 28-нд "Эко алтан Заамар" компанийн уурхайд осол гарч зургаан хүн дарагдаж дөрөв нь нас барсан юм. Тухайн үед аюулгүйн ажиллагааны дүрэс алдагдсанаас үүдэн осол болсныг мэргэжлийн байгууллагууд тогтоосон байдаг.
Эх сурвалж: Mass.mn