СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Аюулгүй ажиллагааны наад захын стандарт мөрдөөгүйгээс дөрвөн ажилтан нас барсан уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

. 2019 оны гуравдугаар сарын 4-ний 11:00 цагийн байдлаар хоёр цогцосыг гаргаж аваад байна.

Хэргийг нэхэн сануулбаас хоёрдугаар сарын 28-нд уурхайн хана нурснаар гурван техник, зургаан ажилчин дарагдаад байсан. Хоёр ажилтныг аварч, сумын эмнэлэг рүү хүргэсэн бол, дөрвөн ажилтны цогцсыг гаргаж авах ажиллагааг яаралтай зохион байгуулж эхэлсэн юм.

Тус хэсэг нь 2.5-3 метрийн гүн устай, шавар, шороо холилдсон нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаа талаар ОБЕГ-ынхан удаа дараа мэдээлж байгаа. Усанд шумбагчид арав гаруй удаа гүний шумбалт хийсэн боловч, үзэгдэх орчин хязгаарлагдсан, шавар, шороо ихтэй, мөстөж зайрмагтсан гүнд эрж хайх ажиллагаа явуулахад хүнд байна хэмээж байгаа.

.

 

Газар хөдлөлтөөс болж уурхайн хана нурсан уу?

. Улмаар ОБЕГ-аар дамжуулан Заамар сумын удирдлагатай холбогдоход “Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй. Хохирол учраагүй” гэж мэдэгдсэн байна. Энэ бол Одон орон геофизикийн хүрээлэнгээс гаргасан албан ёсны мэдээлэл юм.

Гэтэл энэ мэдээллийг осол болж, аврах ажиллагаа явуулж байх үед “Эко алтан Заамар” компанийн дотроос сэтгүүлчдэд тараасан нь эргэлзээ үүсгэж орхисон. Компанийн төлөөлөл “Газар хөдлөлтөөс болж хана нурсан” гэсэн мессежийг сэтгүүлчдээр дамжуулж, олон нийтэд өгөхийг зорио юу гэлтэй.

Иймд зарим хүмүүст Одон орон геофизикийн хүрээлэн нь “Эко алтан Заамар” ХХК-ийн халаасанд орсон уу гэсэн эргэлзээг төрүүлж орхисон юм. Өөрөөр хэлбэл, тэр өдөр газар хөдлөөгүй байж болох юм гэсэн хардлага төрүүлсэн гэсэн үг. Иймд мэдээллийг тодруулах үүдээс тус хүрээлэнгийн дарга, доктор С.Дэмбэрэлтэй холбогдоход,

-Газар хөдлөлтийн чичирхийлэл 27-нд явагдсан. Энэ бол хөдлөшгүй баримт. Станцууд дээр тэмдэглэгдсэн. Харин энэ нь маргааш болсон уурхайн осолд нөлөөлсөн үү, үгүй юу гэдгийг мэргэжилтнүүд судалж, дүгнэлтээ танилцуулах байх. гэж надад ойлгогдсон гэсэн юм.

Өөр дүгнэлт гэж юу вэ?

 

Уул уурхайн наад замын стандартыг мөрдөөгүй юм биш үү?

Уурхайн олборлолт явагдаж байсан хэсгийн хана нурсан гэдгийг ОБЕГ мэдээлж байгаа. Тэр их шороо тэнгэрээс унаад ирээгүй, газраас ургаж босч ирээгүй. Хана нурсан учир одоогоор дөрвөн хүн нас барчихаад байна. ОБЕГ-аас ирүүлсэн албан зургийг та бүхэн сайн харна уу. Энэхүү зургийг сайн харснаар танд зарим зүйлүүд ойлгогдож ирнэ.

 

байна.

Гэтэл энэ зургаас харахад . Хөдөлмөр аюулгүй ажиллагааг сахих, осол аваарын сэргийлэх үүднээс шаталж ухах ёстой байхад эгц ухсанаас осол гарч, дөрвөн хүний амь нас хохироод байгаа юм биш үү?

Эцсийн дүгнэлтийг албаныхан гаргах боловч, дээр дурдсан шалтгаанаас болж осол гарсан гэдгийг орхигдуулж, бүрхэгдүүлэх вий гэсэн болгоомжлол төрж байгаа учир дээрх сэдвийг хөндөн бичиж байна.

“Эко алтан Заамар” компани одоогоор орон нутгийн удирдлагатай шүүхийн хоёр маргаантай яваа. Өнгөрсөн жил бас нэг ажилтан нь амь насаа алдсан гэдгийг Заамар сумын ИТХ-ын дарга Ж.Галтбадрах өгүүлсэн. Одоогоор ийнхүү таван халуун амиар алт хэмээх өнгөт металийг “Эко алтан Заамар”-чууд олборлож байгаа нь тодорхой боллоо.

Олон улсын стандарт ба "Эко алтан Заамар"-ын "стандарт"-ыг харьцуулсан нь

Алт үнэтэй юу? Алтан амь үнэтэй юу? Уул уурхайн наад захын стандартыг мөрдсөн бол дөрвөн хүн нас барахгүй байсан юм биш биз. Бид маргааш та бүхэндээ Уурхайн ашиглалтын инженерийн яриаг хүргэхээр төлөвлөөд байна. Эндээс уурхайн ханыг ямар стандартаар шатлан ухах ёстой талаар тодорхой мэдээлэл хүргэх болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.