"Таны заавал сонсох 500 цомог" №499 B.B. King, ‘Live in Cook County Jail’
"Таны заавал сонсох 500 цомог" №499 B.B. King, ‘Live in Cook County Jail’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

№499 B.B. King, ‘Live in Cook County Jail’

  • Гарсан он: 1971 он
  • Төрөл: Блюз
  • Үргэлжлэх хугацаа:38:47
  • Лэбэл: ABC

Энэхүү цомог нь амьд тоглолтын цомог бөгөөд онцлог нь Чикаго хотын шоронгийн захирагчийн хүсэлтийн дагуу блюз хөгжмийн ноён оргил B.B.King өөрийн хамтлагийнхныхаа хамт тоглосон амьд тоглолтын цомог юм. Тоглолтын үзэгчид нь 2000 гаруй хар арьст голдуу хоригдлууд байлаа. Уг тоглолтод B.B.King өөрийн бүхий л хит дуунуудыг тоглосон нь мэдээж. 

‘Live in Cook County Jail’ тоглолтод хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд олноороо очиж шоронгийн хүнд нөхцөл байдалд анхаарлаа хандуулж байсан нь эцсийн дүндээ шинэчлэл хийхэд хүргэсэн байдаг. Уг тоглолт B.B.King-ийн нэр хүнд өсөхийн сацуу блюз хөгжмийг хүлээн авах нийгмийн сэтгэл зүйд ч хүчтэй нөлөө үзүүлж чадсан хэмээн үздэг байна. "Блюзын хаан" амьдралынхаа туршид шоронгуудад үнэгүй тоглолт зохион байгуулж ирсэн байдаг. 

 

Цомогт агуулагдах бүтээлүүдийн жагсаалт:

1. "Introductions" 1:50
2. "Every Day I Have the Blues" 1:43
3. "How Blue Can You Get?" 5:09
4. "Worry, Worry, Worry" 9:57

Хоёр дахь тал:
1. "Medley: "3 O'Clock Blues", "Darlin' You Know I Love You" 6:15
2. "Sweet Sixteen" 4:20
3. "The Thrill Is Gone" 5:31
4. "Please Accept My Love"  4:02

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл