Тээврийн цагдаагийн албаны албан хаагч өнөөдөр 14:00 цагийн үед 10-12 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явж байсан зөрчлийг илрүүлсэн байна.
Тээврийн цагдаагийн албанаас дээрх хүүхдүүдийг шалгахад түлхүүр тааруулан машин хулгай хийж унасан байсныг илрүүлсэн бөгөөд өмнө нь асаалттай машин авч явж зугтдаг удаа дараагийн үйлдэлтэй хүүхдүүд байсныг илрүүлсэн байна.
Гаднын оронд ч гэсэн бага насны хүүхэд автомашин барьж, замын хөдөлгөөнд оролцох тохиолдол гардаг байна. Сүүлд гэхэд Германд найман настай хүүхэд аавынхаа машиныг унаж, хурд хэтрүүлэн баригдсан тохиолдол гарсан юм.