"Таны заавал сонсох 500 цомог" шинэ цуврал танилцуулж байна
"Таны заавал сонсох 500 цомог" шинэ цуврал танилцуулж байна

 

www.livetv.mn/music сайтын зүгээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгодог "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг цувралаар хүргэсэн билээ. Харин өнөөдрөөс "Таны заавал сонсох 500 цомог" шинэхэн цувралаараа үзэгч, сонсогчидтойгоо уулзах болсондоо туйлын баяртай байна. Өглөө бүрийг шилдэг цомгуудтай дэлгэрэнгүй танилцахаас гадна, цомгийг бүхэлд нь эсвэл цомгийн гол хит дуунуудыг сонсож эхлүүлэх гайхалтай биш гэж үү. 

ТАНЫ ЗААВАЛ СОНСОХ 500 ЦОМОГ

Шилдэг 500 цомгийг гарсан оноор нь авч үзвэл:

  • 1950-иад оны 10 цомог
  • 1960-аад оны 105 цомог
  • 1970-аад оны 186 цомог
  • 1980-аад оны 84 цомог
  • 1990-ээд оны 73 цомог
  • 2000-2010 оны 40 цомог
  • 2010 оноос хойшхи 2 цомог 

Харин уран бүтээлчдийн хувьд хамгийн олон буюу 11 цомгоо "Шилдэг 500" цомогт нэрлүүлж чадсан дуучин бол агуу Боб Дилан юм. 

10 цомог

  • Битлз хамтлаг
  • Роллинг Стонс хамтлаг

8 цомог

  • Брус Спринстийн

6 цомог

  • The Who хамтлаг гэх мэтчилэн цааш үргэлжлэх юм. 

Магадгүй цуглуулагч нарт хамгийн ихээр таалагдах цуврал байх болов уу хэмээн найдаж байна. Ингээд гайхамшигт цомгуудаар аялцгаая. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл