LIVE: МУГТ Д.Сумъяа аварга дэвжээнээ гарч ирлээ

Сурталчилгаа
LIVE: МУГТ Д.Сумъяа аварга дэвжээнээ гарч ирлээ

 

 

Одоогийн байдлаар манай бөхчүүд:

  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд манай улсаас хоёр бөх хүч үзэж байгаа ба В хэсэгт ОУХМ Э.Ариунболд эхний тойрогтоо Лаосын бөхийг цэвэр ялсан. Хоёрдугаар тойрогт Узбекистаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • Энэ жингийн D хэсэгт Л.Өнөболд хоёрдугаар тойрогт Германы бөхийг яллаа. 
  • Эмэгтэйчүүдийн -52кг жинд залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпийн мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам Узбекистаны Диёора Келдиёроватай барилдана цэвэр ялсан. Харин хоёрдугаар тойрогт Канадын Гуйка Экатеринад даралтаар цэвэр ялагдан тэмцээнээ дуусгалаа. Манай бөх яг жилийн өмнө Осакагийн их дуулгад учраа таарахдаа ялж байсан удаатай. 
  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн Энэтхэгийн Жаслен Сингх Сайнитэй барилдан нэмэлт цагт ваза-ари алдан ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь Тбилисийн гран прид учраа тааран барилдахад манай бөх ялагдаж байсан юм. 
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг Румыний Моника Унгуреанутай барилдан торгуулиар цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд энэ жилийн дэлхийн аваргаар учраа таарахад манай аварга өрсөлдөгчөө цэвэр ялж байсан удаатай.

Эмэгтэйчүүдийн -57кг жинд МУГТ Д.Сумъяа хоёрдугаар тойрогт өрсөлдөгчөө даралтаар цэвэр ялж яг одоо дөрөвдүгээр дэвжээнээ олимп, дэлхийн мөнгөн медальт Румыны Стефан Коринатай барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь гурван удаа учраа таарахад манай аварга гурвууланд нь ялж байсан удаатай.  

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:

Жич: Та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0