Захиргааны хэргийн шүүх дээр өнөөдөр/2019.11.13/ иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжлэлтэй "Байгалийн түүхийн музейг нураах" Засгийн газрын 280, 281-р тогтоолыг эсэргүүцсэн шүүх хуралдаан боллоо.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн 10-р сарын 21-нд болж Загсийн газрын тогтоолыг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж байжээ. Гэвч өнөөдөр шүүх хуралдаанаар Засгийн газрын талд шийдвэрээ гаргажээ. Өөрөөр хэлбэл, "Байгалийн түүхийн музейг нураах" тендер цааш үргэлжлэх боломжтой болж байна. Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж суурин дээр нь "Чингис хааны музей" гэх музей барихаа мэдэгдсэн. Улмаар музейг нураах тендер зарлаж, 2020 оны төсөвт ч нураах болон, шинээр музей барих зардлыг суулгаад байгаа юм.
Гэвч нэхэмжлэгчдийн хувьд "Байгалийн түүхийн музейг нураах" нь соёлын өвөө устгаж байгаа үйлдэл бөгөөд Монгол улс НҮБ, олон улсын өмнө соёлын өвөө хамгаалах гэрээгээр хүлээсэн үүрэг болон хуулиа зөрчиж байна гэж үзэж байгаа юм.
Байгалийн түүхийн музейг нурааж болохгүй шалтгаан
Байгалийн түүхийн музейн барилгыг 1952-1954 онд монголын хамгийн анхны архитектор Б.Чимэд зураг төслийг нь гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын ууган барилгуудын нэг болох уг барилгыг монголчууд өөрсдөө барьсан гэдгээрээ маш чухал үнэ цэнтэй. Мөн монгол үндэсний хээ, угалз, хэв загварыг хадгалсан, тухайн үеийнхээ цаг үеийн онцлогийг агуулсан түүхэн дурсгал юм. Хэдийгээр дэлхийн өвд бүртгэгдээгүй ч манай улс өөрийнхөө хуулинд "Соёлын өвөө хамгаална" гэдгийг тусгаж өгсөн л бол олон улсын өмнө хариуцлага хүлээдэг байна. Иймд судлаачид, эрдэмтэд, төрийн бус байгууллагууд, зарим намын төлөөллүүд нэгдэн ийнхүү соёлын өвөө хамгаалах тэмцлийг хийсээр байна. Манай LIVETV.MN ч мөн соёлыг өвөө хамгаалах асуудлаар удаа дараалан контент бэлтгэн хүргэсэн билээ.
Гэвч шүүх ийнхүү "соёлын өвөө усгах" шийдвэрийг дэмжлээ. Харин одоо соёлын өвөө хамгаалагчид Захиргааны хэргийн шүүхэд давж заалдах нэхэмжлэл гаргах боломжтой юм.