СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хуучны барилгуудтай хамт ой санамжаа устгасаар...

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

 

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн

3.1.1-т - “соёлын өв гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол бүхий өвийг”,

3.1.2-т - “соёлын биет өв гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөн биетээр оршин байгаа дурсгалыг”,

3.1.3-т - “түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэн, ач холбогдол нь илэрхийлэгдэх дурсгалыг” хэлнэ гэж заажээ. 

Гэвч өнөөдрийн байдлаар төр засгаас шийдвэрийг нь гаргаад хуучны түүх, соёлыг агуулсан үнэт барилга, байшингуудаа толгой дараалан нураах/дахин сэргээх нэрээр/ аюул нүүрлэсээр байна. Юун түрүүнд

Өөрөөр хэлбэл, байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол бүхий төдий тооны барилга манайд бий ажээ. 

Тэдгээр барилгуудын хамгийн тод төлөөлөл болсон УДЭТ-ын барилга бол өнөөгийн Улаанбаатар хотын хамгийн анхны барилгуудын нэг. Уг барилгыг 1956 онд хот хөдөөгийн залуучуудын хуримтлуулсан мөнгөөр босгосон бөгөөд ордны зураг төслийг Монголын хамгийн анхны архитекторч Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны 10-р сард ашиглалтанд оруулжээ. 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн 2 танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай энэ барилга неоклассизмийн үеийн барилга гэдгээрээ маш их үнэ цэнтэйгэээс гадна Монголын уран барилгын өв соёлыг шингээсэн гэдгээрээ хэзээ ч дахин давтагдахгүй юм...

 


 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.