Снукер биллиардын "Аваргуудын Аваргад" Ж.Трамп, Н.Робертсон нар тунан үлдлээ

Сурталчилгаа
Снукер биллиардын "Аваргуудын Аваргад" Ж.Трамп, Н.Робертсон нар тунан үлдлээ

 

 

Өнгөрсөн 12 сарын хугацаанд томоохон тэмцээнүүдэд түрүүлсэн 16 аварга хоорондоо тулж буй "Аваргуудын Аварга" шалгаруулах тэмцээн нь хэдийгээр чансаа олгох тэмцээнд тооцогддоггүй ч оролцогчид нь урилгаар оролцдог нэр хүндтэй, томоохон тэмцээний нэг юм. Энэхүү тэмцээний эхний өдрөөс манай сайт тоглолт бүрийг нь бүрэн эхээр нь хүргэж байсан ба тоглолтуудыг нөхөж үзэхийг танд зөвлөх байна. Учир нь тоглолт бүр гайхалтай өрсөлдөөнтэй өрнөсөн юм. Бүх тоглолтуудыг энд дарж үзнэ үү. 

Урьд шөнө хагас шигшээ тоглолт явагдсан ба Ронни О Сулливан Австралийн шилдэг биллиардчин Нейр Робертсонтой учраа тааран тоглолоо. Тэд өмнө нь 27 удаа учраа тааран тоглоход 18 удаад нь Ронни хожиж нэг удаа тэнцээд байсан бол энэ удаад Нейл Робертсон 5:6 харьцаагаар домогт аваргыг буулган авлаа. Энэхүү хожил нь хоёр жилийн өмнө Хонг Конг Мастерс тэмцээнд Ронни аваргыг хожсоноос хойших анхны хожил нь байлаа. 

Харин хагас шигшээгийн нөгөө тоглолт болох шинэхэн дэлхийн аварга бөгөөд энэ цагийн дэлхийн чансааг тэргүүлж буй Жадд Трамп аварга болоод Умард Ирландын төлөөлөл болох Марк Аллен нарын тоглолт сонирхолтой өрнөлөө. Тэд нийт 25 дахь удаагаа учраа тааран тоглож буй нь энэ бөгөөд нэг удаа тэнцэж, Жадд Трамп 11 дэх удаагаа Марк Алленийг буулган авлаа. 

Ийнхүү Аваргуудын Аваргын шигшээ тоглолтод Жадд Трамп болон Нейл Робертсон нар тунан үлдлээ. Тэд өмнө нь 30 удаа учраа тааран тоглоход Жадд Трамп 16 удаа хожоод байгаа юм.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0