ВИДЕО: Жадд Трамп "World Open"-д түрүүлж хагас тэрбум төгрөгийн шагнал хүртлээ

Сурталчилгаа
ВИДЕО: Жадд Трамп "World Open"-д түрүүлж хагас тэрбум төгрөгийн шагнал хүртлээ

 

 

2019 онд Англи биллиардчин залуу Жадд Трампын од нь гийсэн жил болоод байна. Тэрээр Мастерс тэмцээнд түрүүлэхдээ домогт Ронни О Суллиавыг 10:4 харьцаагаар хожин энэ оны гараагаа тун сайхан эхлүүлж улмаар дөрөвдүгээр сард анх удаа дэлхийн аварга болохдоо дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинсийг 18:9 харьцаагаар буулган авч түрүүлсэн байдаг. Өмнө нь 2011 оны дэлхийн аваргын шигшээд учраа мөн л Жон Хиггинс аваргатай таарч хожигдож байсан ч "аваргыг давж аварга болдог" жишгээр снукер биллиардын ертөнцийн аваргуудын эгнээнд нэрээ бичүүлсэн нь энэ 2019 он. Жадд Трамп мөн энэ онд World Grand Prix, International Championship зэрэг дэлхийн чансаа олгох тэмцээнүүдэд түрүүлээд зогсохгүй өчигдөр Wolrd Open тэмцээнд мөн түрүүллээ. 

Хагас шигшээд Жадд Трамп энэ тэмцээний хамгийн хүндхэн учраа болох Жон Хиггинс аваргатай таарлаа. Энэ нь тэдний 35 дахь удаагийн учраа бөгөөд дэлхийн аваргын шигшээ тоглолтоос хойш анх удаа таарч буй нь энэ юм. Энэ удаад Жадд Трамп 12 дахь удаагаа Жон Хиггинсийг буулган авч чадлаа.

Харин аваргын төлөөх тоглолтод Тайландын снукер биллиардын супер од Тепчаяа Ун Нотой учраа таарлаа. Хоёр тамирчны хувьд урьд өмнө нь стандарт снукер биллиардын төрлөөр гурван удаа учраа таарахад гурвууланд нь Жадд Трамп хожиж байлаа. Харин зургаан улаан шаартай биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Тайланд залуу хожиж байсан удаатай. Энэ удаад Жадд Трамп аварга Тайланд залууг дөрөв дэх удаагаа хожлоо. Хожих хожихдоо илт илүүрхэн 10:5 харьцаагаар хожсон ба эцсийн мөчид Тайланд залуу Тепчаяа Ун Но цагаан алчуураа өргөсөн байна.   

  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0