СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятад иргэдийг өнөөдөр албадан гаргана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

БНХАУ-ын 800 иргэнийг цахим гэмт хэрэгт холбогдуулан саатуулсан хэрэг 10-р сарын 29-ний орой гарсан. Таван зочид буудалд хуваагдан байршиж байсан тэднээс өндөр хүчин чадал бүхий 1000 компьютер, гар утасны 10 гаруй сим карт зэргийг хураан авж шалгаж буй. 

Харин тэдгээр иргэдийг буудлынх нь доод давхарт саатуулж байгаа гэх мэдээллийг хууль, хяналтынхан өгөөд байгаа юм. Тэгвэл Тэднийг зохион байгуулалтад оруулж, ажиллуулсан дөрвөн хятад, нэг монгол иргэнийг баривчлан шалгаж байгаагаа Тагнуулын Ерөнхий Газрын дарга Д.Гэрэл мэдэгдээд байгаа юм. Мөн тэрээр дээрх иргэд жуулчны визээр орж ирээд ажил хийсэн учир албадан гаргана гэдгээ ч онцлоод байсан. Тэгвэл өнөөдөр ийнхүү албадан гаргах ажээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.