СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТЕГ-ын дарга Д.Гэрэл: Мөнгө угаах гол зорилготой гэж эхний ээлжинд дүгнэж байгаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

БНХАУ-ын 800 гаруй иргэнийг саатуулж байгаа асуудалтай холбогдуулан Тагнуулын Ерөнхий Газрын дарга Д.Гэрэлээс тайлбар авлаа. Түүний хэлж буйгаар хятад иргэд өнгөрсөн 8-р сараас хойш жуулчны визээр орж иржээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл:

-Одоогоор БНХАУ-ын 800 гаруй иргэн байна. Тэднийг зохион байгуулж байгаа хүмүүс нь тодорхой. Зохион байгуулсан хүмүүсийг саатуулан байцааж байна. БНХАУ-ын дөрөв, манай улсын нэг иргэн дээрх ажлыг зохион байгуулсан.

Мөнгө угаах гол зорилготой байсан гэж эхний ээлжинд дүгнэж байгаа. Хятад иргэд 8-р сараас хойш хорь, гучаараа цувж орж ирсэн байна. Гэхдээ айх зүйл байхгүй. Бүгд хяналтанд байгаа. Үүнд БНХАУ-ын элчин сайдын яам ч дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа мэдэгдсэн.

Гар утасны сим карт ямар ч хараа, хяналтгүй зарагдаж, тархаж байгаа нь ихээхэн асуудал болж байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан үүрэн телефоны зарим оператор компаниуд, байрлуулсан зочид буудлуудыг ч шалгана.

Дээрх хятад иргэд Юнион, Амар, Кентавр, Орентал зэрэг зочид буудлуудад байрлаж байсан бөгөөд ямар үүрэн телефоны сим карт ашиглаж байсныг хараахан мэдээлээгүй байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.