Английн хөлбөмбөгийн Премьер лигийг 10 тойргийн дараах байдлаар есөн хожил нэг тэнцээтэй итгэл төгс тэргүүлж буй Ливерпүүл клуб 45 тоглолт дараалан талбайдаа хожигдоогүй явж байна.
Тэд 10 дугаар тойргийн тоглолтод Тоттенхам клубыг хүлээн авлаа. Зочин багийн Хары Кейн тоглолт дөнгөж эхлээд гоол оруулсан нь Ливерпүүлийн шуургалсан довтолгоон хийх нөхцөлийг бүрдүүлж орхилоо. Тэд хэн хэн нь ширүүн довтолгооныг үзүүлж байсан хэдий ч Ливерпүүлийн Бразил хаалгач хаалган дээрээ тун найдвартай бат зогс байлаа. Тоглолтын хоёрдугаар үед Жордан Хэндэрсон 52 дахь минутад гоолдож М.Салах 75 дахь минутад гоолдсоноор энэ улирлын ес дэх хожлоо авч чадлаа. Ливерпүүл клуб болон Тоттенхам клубууд ийнхүү 55 дахь удаагаа учраа тааран тоглож Ливерпүүл клуб 26 дахь ялалтаа байгууллаа. Тэд өмнө нь нийт 15 удаа тэнцэж байсан удаатай.
Хүснэгтийг Ливерпүүл клуб 28 оноотойгоор тэргүүлж байгаа бол Тоттенхам клуб 12 оноотойгоор 11 дүгээрт эрэмбэлэгдэж байна.