LIVE: Манай бөхчүүд өрсөлдөгчдөө цэвэр ялсаар байна

Сурталчилгаа
LIVE: Манай бөхчүүд өрсөлдөгчдөө цэвэр ялсаар байна

 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас өнөөдөр МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй долоон бөх барилдана. Манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Одоогийн байдлаар манай бөхчүүд:

  • Эмэгтэйчүүдийн -52кг жингийн С хэсэгт ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогт ОХУ-ын Анастасья Поликарповатай барилдан ялагдан тэмцээнээ дуусгалаа. 
  • Эрэгтэйчүүдийн -60кг жингийн D хэсэгт залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Екатеринбургийн их дуулга тэмцээний аварга ОУХМ Л.Өнөболд эхний тойрогт БНАСАУ-ын Ан Жэ-Ёнтой барилдан нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр ялалт байгууллаа. Тэрээр тун удахгүй хоёрдугаар тойрогт D хэсгийг тэргүүлэн барилдаж буй ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Роберт Мшвидобазетай барилдана. 
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Туркийн Гулкадер Сентюрктэй барилдан торгуулиар цэвэр яллаа.
  • Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийн хоёрдугаар тойрогт Ё.Басхүү Тажикстаны Ёкубжон Бокиевтэй барилдан цэвэр яллаа.
  • МУГТ М.Уранцэцэг -52кг жингийн хоёрдугаар тойрогт Алжир жудоч Файза Айссахинетэй барилдан мөн цэвэр яллаа.
  • Г.Хэрлэн хоёрдугаар тойрогт ОХУ-ын Якуб Шамилов барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр яллаа.

Яг одоо хоёрдугаар дэвжээнээ хэдхэн хоногийн өмнө Армийн спортын наадмаас хүрэл медаль хүртээд байгаа ОУХМ Э.Ариунболд хоёрдугаар тойрогт Монакогийн Янн Сиккардитэй барилдана.

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Жич: Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол та шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. zlo

    manaih yu bolchwoo

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0