ВИДЕО: Ливерпүүл клуб түүхэн рекорд тогтоож амжсангүй

Сурталчилгаа
ВИДЕО: Ливерпүүл клуб түүхэн рекорд тогтоож амжсангүй

 

Есдүгээр тойргийн гол дуулиан бол Ливерпүүл клуб 17 дараалсан ялалтын цуврал нь таслагдлаа. Тэд есдүгээр тойрогт энэ улирал тун муу амжилтыг үзүүлж буй Манчестер Юнайтед клубтэй учраа тааран тоглож 1:1 тэнцээгээр өндөрлөсөн. Тэдний учраа тааран тоглосон түүхийг сөхөн үзвэл нийт 55 дахь удаагаа учраа тааран тоглож байгаа ба Манчестер Юнайтед клуб 28 удаад нь хожиж 14 удаад нь Ливерпүүл хожоод байгаа юм. Энэ удаад тэд 13 дахь удаагаа тэнцэж буй нь энэ юм. Уг тоглолтод Ливерпүүлийн М.Салах гэмтлийн улмаас тоглоогүй бол Манчестер Юнайтедийн Давид Де Геа талбайд гарч ирсэн юм. Талбай дээрээ тоглож буй Манчестер Юнайтедийнхан сэтгэл зүйн хувьд давуу байсан нь мэдээж. Тоглолтын 36 дахь минутад Рашфорд гоолдсон бол Ливерпүүлийн А.Лалана тоглолтын төгсгөлд хариуг нь барьлаа. 

Ийнхүү 17 дараалан хожил байгуулсан ялалтын цувралаа үргэлжлүүлж чадсангүй. Ливерпүүл клубын хувьд Манчестер Сити клубын 18 дараалан хожсон рекордыг эвдэхэд ердөө хоёр хожил хэрэгтэй байлаа. 

Ингэснээр Ливерпүүл клуб хүснэгтийг 25 оноотойгоор тэргүүлж буй бол Манчестер Сити клуб тэднээс зургаан оноо дутуу дэд байранд бичигдэж байна. 

Премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгчид /2019.10.22/

Хүснэгтийг тэргүүлэгчдийн эгнээнд явж буй Арсенал клуб урьд шөнө Шеффиелд Юнайтед клубын Брамалл Лэйн, Шеффиэлд цэнгэлдэхэд зочлон очиж 1:0 харьцаагаар хожигдлоо. Тэд хамгийн сүүлд одоогоос 13 жилийн тэртээ уг цэнгэлдэхэд тоглоход мөн 1:0 харьцаагаар Арсенал хожигдож байсан түүхтэй. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0