СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-11

Минскт хэн Элчин сайдаар суух вэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Беларусын Минск болон АНЭУ-ын Абу-Даби хотод ЭСЯ нээх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. Энэхүү төслийг батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "Элчин сайдууд томилогдохгүй удаж байна гэж гишүүдийн хэлж байгаа нь ортой. Иймд энэ сардаа багтаан эдгээр яамдын Элчин сайдыг оруулж ирэхийг ГХ-ны сайд Д.Цогтбаатарт үүрэг болгов" гэсэн юм. 

Минск, Абу-Даби хотуудад ЭСЯ нээх болсонтой холбогдуулан, хэн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд болох вэ гэсэн сунгаа явагдаж байна.

Абу-Дабид суух Элчин сайд дээр хэд хэдэн хүн яригдаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Харин Минскт суух Элчин сайдаар ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан өрсөлдөгчгүй тодорч буй сурагтай. Тэрээр өмнө нь Унгарт суух Элчин сайдад яригдаж байгаад ийнхүү суудал "сэлгэж" байгаа аж. 

Б.Баярсайхан нь Германд 70кг хар тамхины хэрэгт баригдсан Б.Баттүшигтэй баз, түүнийг томилоход нөлөөлсөн байж болзошгүй хэмээн өмнө нь мэдээлж байсан. Тэрээр С.Батболд, Д.Цогтбаатар нарын фракцид багтдаг бөгөөд 2008-2012 онуудад газрын дарга хийж байгаад, МАН ялсны дараа 2016 онд ГХЯ-нд буцаж ирсэн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.