"Сонгодог нүргээн" 20 жилийн дараа дахин тайзнаа
"Сонгодог нүргээн" 20 жилийн дараа дахин тайзнаа

 

 

 

Өнөөдөр "S&M2" тоглолтоо дэлхий нийтэд толилуулах гэж байна

Өнгөрөгч есдүгээр сарын 6-ны өдөр Сан Франциско хотын "Chase Center" төвд "S&M" амьд тоглолтын 20 жилийг тэмдэглэн "S&M2" тоглолтоо ганцхан удаа тоглосон байдаг. Тэгвэл уг тоглолтоо үнэнч фенүүддээ зориулан өнөөдөр дэлхий даяар нэгэн зэрэг Кино театруудаар үзэх боломжийг олгож байгаа юм байна. Энэхүү тоглолтод Металлика хамтлагийн үндсэн бүрэлдэхүүнээс гадна Сан Франциско хотын 75 хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр хамтран тоглох юм. 

20 жилийн ойн тоглолтод 20 онцгой бүтээл эгшиглэнэ 

Тоглолт үндсэн хоёр хэсэгтээ ба тоглолтод эгшиглэх бүтээлүүдийн жагсаалт:

Нэгдүгээр хэсэг:

01. ‘The Ecstasy Of Gold’ (Ennio Morricone cover) (performed by the San Francisco Symphony)
02. ‘The Call Of Ktulu’
03. ‘For Whom The Bell Tolls’
04. ‘The Day That Never Comes’
05. ‘The Memory Remains’
06. ‘Confusion’
07. ‘Moth Into Flame’
08. ‘The Outlaw Torn’
09. ‘No Leaf Clover’
10. ‘Halo On Fire’

Хоёрдугаар хэсэг:

11. ‘Scythian Suite, Op.20, Second Movement’ (Sergei Sergeyevich Prokofiev cover) (performed by the San Francisco Symphony)
12. ‘Iron Foundry’ (Alexander Mosolov cover) (live debut)
13. ‘The Unforgiven III’ (performed by the San Francisco Symphony)
14. ‘All Within My Hands’ (acoustic)
15. ‘(Anesthesia) Pulling Teeth’ (bass part performed by San Francisco Symphony bassist)
16. ‘Wherever I May Roam’
17. ‘One’
18. ‘Master Of Puppets’
19. ‘Nothing Else Matters’
20. ‘Enter Sandman’ (with “The Frayed Ends Of Sanity” outro)

Манай сайтын "Дэлхийн шилдэг тоглолтууд" цуврал булангаар 1999 оны "S&M" амьд тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байсан ба хэрэв та уг тоглолтыг үзэж амжаагүй бол үзэхийг санал болгож байна. Нэгдүгээр хэсгийг энд дарж, хоёрдугаар хэсгийг энд дарж тус тус үзнэ үү. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл