Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойт гэх газарт аав, хүү хоёрыг баавгай барьжээ. Уг хэрэг 2019.10.01-нээс 02-нд шилжих үүрээр болсон бөгөөд аав хүү хоёр гэртээ унтаж байсан байна. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас авсан мэдээллээр аав хүү хоёрын биеийн зарим хэсгийг шороонд булсан байсныг олжээ. Тус аймгийн цагдаагийн даргаар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй баг өчигдөр/2019.10.04/-өөс эхлэн хоёр дахь өдөртөө хэргийн газарт ажиллаж байгаа юм байна.
Энэ жил жимс ногоо тааруухан ургасан учраас баавгайн идэш хоол багасаж мал, хүн рүү дайрах нь ихэссэн талаар бид өмнө нь сэрэмжлүүлэг болгон мэдээлж байсан. Өмнө нь хүн хөөлөө, мал барилаа гэх мэдээллүүд гарч байсан ч хүн барьсан тохиолдол гараагүй юм. Харамсалтай нь энэ удаад ийнхүү хүн барьжээ.