СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

20 орчим баавгай цагаан газарт тэнүүчилж байна!

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө


Сэлэнгэ аймгийн Хүдэр сум болон Хэнтийд бод бог мал барьж идсэн тохиолдлууд ч гарчээ. Үзэгч таны харж буй энэ бичлэг дээр Хэнтий аймгийн залуус гэрт нь ойртож ирсэн дөрвөн баавгайг ийнхүү хөөж байгаа ажээ. 

Энэ талаар Амьтан хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэн цахим хуудастаа нийтэлж, сэрэмжлүүлэг хүргэжээ. 

Тэрээр,

"-Орон нутгийн иргэд малчид тэнүүчилж орж ирсэн баавгайг хол хөөж, бахардуулж болохгүй! Хэнтийн Жаргалтхаанд хэсэг иргэд хөөж бахардуулж алсан. Энэ нь хуулиараа бол арга хэмжээтэй шүү дээ! Хөдөөний иргэд энэ талаар сайн ойлголтгүй байгаа тул тэгэсхийгээд баавгайн "буруу" болж байх шиг. Өлсгөлөн баавгай хүн мал амьтанд асар аюултай ойр таарвал шууд барих аюултай. Амьтны тухай хуулийн 35.1 д Хүн мал амьтанд аюул учруулах нөхцөл үүссэн үед сийрэгжүүлэх, агналт хийж аюулгүй болгох заалт байгаа. Гэхдээ барагтай бол хүн рүү эхэлж дайрахгүй дээ!Харин хүн л эхэлж оролдож ойртсон тохиолдолд тэд аюултай!!!Хэрэв тийм нөхцөл үүссэн гэж үзэж нотлогдвол тусгай баг гарч устгах ёстой!

Мэргэжлийн анчин мэргэжлийн хүмүүс оролцсон баг тусгай зааврыг баримтлан гүйцэтгэж тайлагнах ёстой. Энэ заалт 35.3 д бий" гэжээ.

Харин баавгай байршил нутгаасаа дайжиж, цагаан газарт тэнүүчлэх болсон шалтгааныг амьтан хамгаалагчид энэ жил самар жимс бага гарч, ой дотроо идэш тэжээл болох амьтан цөөрсөнтой холбон тайлбарлаж байна. Улмаар гэж үзэж байна.

Үүнээс үүдэн хүн, зэрлэг амьтан хоёрын хооронд тэмцэл өрнөж, нэгнээ устгах, хөнөөх аюул даамжирч болзошгүй. Тиймээс Амьтан хамгаалах нийгэмлэгээс гадаад орнуудад байдаг

"АМЬТНЫ ХЯНАЛТЫН АЛБА" байгуулан ажилласнаар зэрлэг амьтад суурьшлын бүсэд орж ирж хүн малд аюултай байдал үүсэх болон амьтад өөрсдөө элдэв эрсдэлд орохоос сэргийлж бэлэн байдалд ажиллан хянаж зохицуулдаг байна.

Иймд дээрх асуудалд анхаарал хандуулж ажиллахыг БОАЖЯ-ынханд уриалж байна.

 Эх сурвалж: Facebook.com//Damdinsuren Sodnomjyamts

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.